Топ модель Д.Пүрэвсүрэн үнэнч найзынхаа нөхрийг булаажээ

2012/06/08
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Топ модель Д.Пүрэвсүрэн үнэнч найзынхаа нөхрийг булаажээ

Эрчүүдийн сэтгэлийг эзэмдсэн бүсгүйчүүдийн нэг бол яахын аргагүй топ модель Д.Пүрэвсүрэн. Түүний хувьд олны танил байхын зовлонг амсаж, хань ижлээ буруу сонгосон гэж олонд чичлүүлж байсан үе саяхан. Алтны магнаттай дэр нэгтгэж үртэй болсон хэдий ч тэд удалгүй хоёр тийш болсон. Удалгүй түүнийг Ц.Цэгцбаатар хэмээх залуу сэтгэлийг нь эзэмдэж, хайрын түүхээ эхлүүлсэн билээ. Гэсэн ч тэдний дурлал дэндүү ээдрээтэй. Залуу бүсгүйдээ гар хүрснээс болоод салсан. Түүний дараахан “экс” амраг Ц.Цэгцбаатарын дотнын анд “Xanadu Mines”-ийн Ганбаяр гэгч залуутай “дэр нэгтгэн” өнөө маргаашгүй амаржих гэж байгаа сурагтай.

“Xanadu Mines” тодотголтой Ганбаярын хувьд Уянга хэмээх бүсгүйтэй гэрлэж, хоёр ч хүүхдийн эцэг болсон нэгэн. Тэрээр Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал юм. Австралид эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байхдаа энэхүү компаниа байгуулж амжилтад хүрсэн гэнэ лээ.

Ганбаяр хоёр хүүхдээ өнчрүүлэн анхны эхнэр Уянгаагаа салж,  “UBS” телевизийн сор болж, нэгэн цагт эрчүүдийн хайрыг татаж явсан хөтлөгч Халиунаатай гэрлэж байсан гэсэн. Ганбаярын хувьд Топ модель маань гурав дахь эхнэр болж байна.

Сонирхолтой нь Топ модель Д.Пүрэвсүрэн “Би  хэдхэн үнэнч найзтай. Тэдний нэг нь  “UBS” телевизийн хөтлөгч н.Халиун” хэмээн ярьж байсан цаг саяхан.

Гэтэл “экс” амрагийнхаа дотны анд, өөрийнхөө үнэнч найзаасаа нөхрийг нь “булааж” тоонот гэр толгой холбож, тостой тогооноос хоол идэж байгаа. Угаасаа ч “алтны магнатын экс эхнэр” гэгддэг Д.Пүрэвсүрэн уул уурхайд элэгтэй нэгэн гэнэ лээ.

Б.Дэжид

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vhmsgdqnkl kMcKm6vhkqtdbtjbep, [url=http://tyujjreshcef.com/] tyujjreshcef[/url], [link=http://lidepkfzybdx.com/ ]lidepkfzybdx[/link], http://bofsyzewzeum.com/
IP:5.188.211.13  2018-04-16 06:22:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.