Ануушын ”хайр” ахиад бүтэлгүйтжээ

2012/06/08
Share |
Хүмүүс: Гантулга | 
Ануушын ”хайр” ахиад бүтэлгүйтжээ

UBS телевизийн "Universe best songs" наадмын "тал бүрийн авьяаслаг" гэгддэг хөтлөгч Э.Гантулга буюу Анууш хувьд нэлээд эртнээс телевизийн эфирээр гарч, охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж явсан. Хэдийгээр түүнийг гэх бүсгүйчүүд олон байдаг ч одоог хүртэл амьдралын ханиа сонгоогүй явна гэж нэгэн сэтгүүлд ярилцлага өгч байсан. Оюутан ахуй насандаа анхны хайртайгаа учирч халуун хайрандаа шатаж явсан ч нэг л өдөр алс хол Америк орны Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалд хайртай бүсгүйгээ алдсанаас хойш гоонь эрийн амьдралаар яваа Анууш “анхны хайр” Эрдэнэтуяатай огтхон ч гомддоггүй гэсэн.Тэрээр нэг хэсэг Их засаг их сургуулийн захирал Ням-Осорын охин хөтлөгч Н.Ундралтай нэр холбогдож байсан ч бас л заяаны хань болох бүсгүй биш байж. Тэгвэл Анууш хэдхэн сарын өмнөөс өнгөрсөн жилийн  “Universe best songs” наадмын шилдэг 25-ын нэг  Урангоо гэх хөөрхөн бүсгүйг шинэхэн найз бүсгүйгээр сонгон, хамт явах болсон тухай саяхан цуу тархаж байв.

Ануушийн сэтгэлийг татаж чадсан Э.Урангоо “Мартагдашгүй намар” киноны гол дүрд тоглосон бөгөөд “Uneverse best songs-2011” наадмын шилдэг 25-д шалгарсан нэгэн. Тэрбээр дэлгэцийн бүтээлд тоглохдоо Э.Гантулгатай дотноссон аж. Э.Урангоо нь дуучин Анугийн дотны найз  бөгөөд “UBS MUSIC” телевизийн хөтлөгчөөр ажилладаг гэсэн.  Гэвч хөтлөгч Ануушын хайр дахиад л бүтэлгүйтсэн сурагтай.  Тэдний “Хайрын романс” удаан үргэлжлээгүй болохыг ойрын эх сурвалж хэлсэн.

Ер нь ч хөтлөгч Э.Гантулгыг “хүүхний тэнгэртэй ч, ханийн тэнгэргүй” гэдэг нь үнэний ортой бололтой.

Б.Дэжид

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cuickiudiyy APZR0Yckmetzrkqivb, [url=http://soqvobesfjhy.com/] soqvobesfjhy[/url], [link=http://lmxbzxgoqycz.com/ ]lmxbzxgoqycz[/link], http://defvimqfijdp.com/
IP:31.184.238.151  2019-07-19 20:09:00
mvwjunr oyvS2ikdhmzqlhyhqt, [url=http://fscardedpcgl.com/] fscardedpcgl[/url], [link=http://xossprahawrw.com/ ]xossprahawrw[/link], http://doirprlbpgze.com/
IP:5.188.84.151  2019-11-08 05:01:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.