Мөнгөтэй болох шинэ боломж

2012/06/09
Share |
Хүмүүс:
Мөнгөтэй болох шинэ боломж

"Киви" хамтлагийн ахлагч, дуучин Ука саяхан “Im in love” нэртэй цомгоо гаргаж  багагүй дуулиан тарьсан. Шинэ цомгийнхоо зураг авалтыг Францийн фото студитэй  хамтарч хийсэн, гадаадад зураг авахуулсан, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан тухай мэдээлэл цацагдаж, “Im in love”  цомог багагүй дуулиан дэгдээгээд байгаа.

Гэвч "Киви" хамтлагийн ахлагч бүсгүйн “Хоосон” хэмээх дууны аяыг "Six Pence None the richer" хамтлагийн “Don’t dream it is over” гэдэг дууны аяыг хулгайлсан гэдэг мэдээлэл тарж,  бөөн хэл ам, зарга залхай үүсээд байна. "Хоосон" хэмээх энэ дууны үгийг Б.Ангирмаа, аяыг Б.Дашдондог зохиож, хөгжмийн найруулгыг “Нэгүн” студийн захирал Оки буюу Б.Одбаяр хийсэн гэнэ.

Монголдоо л чадалтай хэмээн үнэлэгддэг эдгээр уран бүтээлчид нэгдэж, шүүхэд хандах, их хэмжээний мөнгө нэхэмжлэхээр тохиролцоод байгаа сурагтай. Энэ мэдээллийг сонссон олон хүн “Ангирмаа хэл ам ихтэй,  Дашдондог ч сайн заргач. Тиймээс Ука мөнгөтэй болох шинэ гарц олсон байна” хэмээн толгой сэгсэрч байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.