Аралын японд ид хаваа гайхуулан яваа хүчит бөхчүүдийн нэг өнгөрсөн жил гэрлэж, сүр дуулиантайгаар хуримын зараа тарааж байсан. Ама буюу Харумафүжиг Монголчууд япон бүсгүйтэй гэрлэчих вий гэх хармын сэтгэлээр бодож байсан ч монгол бүсгүйтэй гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Түүний эхнэрийг дуучин Нарагийн эгч гэдгийг хүмүүс бараг мэдэхгүй байх.Түүний үзэсгэлэнт гэргийг УДЭТ-ын дэргэдэх “Драмын дөрвөл” хамтлагийн дуулсан дууны клипэнд тоглож байжээ.