Тойрог солигч ”алимхан”

2016/09/12
Share |
Хүмүүс:
Тойрог солигч ”алимхан”

Нийслэлийн захын дүүргийн Засаг даргаас хотын мэр болтлоо дэвшиж, хотын мэрээс УИХ-ын суудалд заларсан "алим" хочит Ц.Батбаярыг нийслэлчүүд андахгүй.Хотынхонд түүний хийсэн ажил, бүтээсэн зүйл нь харин хариултгүй асуулт үлдээдэг. Хотын дарга байхдаа газрын наймаанд хөлжиж, УИХ-ын сэнтийд заларсан гэсэн л тойм ойлголттой байдаг түүнийг нийслэлчүүд “молиго алим” хэмээн хочилчихож. Зарим нь бүр “шантаажчин” гэх нь бий.Өнгөрсөн 2008 онд хотын даргаас огцрохдоо намынхаа Удирдах зөвлөлийг шантаажилж байгаад УИХ-д Баянзүрхээс нэр дэвшихээр болсон гэдэг. Баянзүрхээс нэр дэвшиж байхдаа байр өгнө гээд баахан хоосон амалж байгаад УИХ-д ялалт байгуулчихсан бас ч үгүй овсгоотой нөхөр. БАЙРАНД ОРОХ ДАРААГИЙН АЙЛ НЬ ТАНАЙХ хэмээн Баянзүрх дүүргийн иргэдийг ёстой л “умруулж” өгсөн дөө.

Орчин үеийн орон сууцанд амьдрах гэсэн мянга мянган өрх, мянган мянган иргэний мөнхийн мөрөөдөл дээр дөрөөлж,  УИХ-д суунгуутаа тэднийг ор тас мартчихсан.  Эмзэг сэдэв дээр нь дөрөөлж, саарал ордонд тухлах эрх авсан гишүүнийг Баянзүрх дүүр­гийн иргэд нүдээ ширгэтэл, хө­хөө хавдтал хүлээсэн гэнэ лээ. Харам­салтай нь, эрхэм гишүүн тойргийнхоо ир­гэдэд эргэж үзэгдэх нь байтугай, сүү­лээ хавчсан үнэг шиг л өнөөх мо­лигодолтоосоо болоод зугатах шахуу л юм болж. Хэрвээ тэр хийсэн ажил, хэлэх үгтэй байсан бол тойргоо сольж, сонгогчдоосоо урвах хэрэг байхгүй байсан. Даанч “улаан хацарт”-ад баянзүрчүүдэд тавих ямар ч тайлбар байхгүй болохоор тэднээс зугатаж, Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн гэх.УИХ-ын дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо ирж ажилласан нь тоотой хэд. Иргэдийнхээ амлалтаас илүү эд хөрөнгө, нэр хүндээ боддог тэрбээр чуулганы танхимд суухдаа үг хэлээд байх нь ховор. Хийх ажил, бүтээсэн зүйлгүй болоод ч тэр үү ярьж байгаа нь цөөхөн харагддаг. Дараагийн сонгуульд ойртож эхлэхээр УИХ-ын хэлгүй гишүүд хэлд орж эхэлдэг “уламжлал”-аар тэрбээр нэг намынхаа нөхөр болох Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулахаар байдаг аргаа барсан даа. Даанч гавьтай юм болоогүй.

Нөгөө “жингийн цуваа явж л байдаг, замын нохой хуцаж” л байдаг гэдэг шиг л юм болоод өнгөрсөн.  Засгийн газрыг шантаажилж, гайгүй суудалд суух санаатай байсныг нь хэлэх ангийн нөхөд нь олон бий. Энэ нь Ардчилсан нам засгаас гарангуут илэрч, Батлан хамгаалахын сайдад хүртэл нэрээ дэвшүүлж явсан нөхөр дөө.“Алимаа” гишүүнийг амлалтаа биелүүлэхгүй байж авлига авч суудаг байж болзошгүй хэмээн АТГ- түүнийг шалгаж эхэлсэн. АТГ-аас түүнд холбогдох хэргийг шалгаж, яллагдагчаар татсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусмагц хэргийг нь үргэлжүүлэн шалгахаа мэдэгдээд байгаа. АТГ-т шалгуулж, авлига нь илэрвэл юун УИХ-ын гишүүн болох манатай. Тиймээс л түүний хэргээс мултрах толгой хорогдох байр нь УИХ. Тойрог сольж гүйсэн, томоогүй Ц.Батбаяр энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшихээр болсон.

Баянзүрхийнхнээ орхиод Хан-Уулынханд хандарсан түүнийг хуучин сонгогчид нь хашаа байшингийнхаа гадаа хайж сурагласан зарлал хадчихаад байгаа гэсэн шүү.Тэгэхээр Хан-Уул дүүргийнхэн минь. Гэнэт улаахан хацартай нөхөр хүрч ирээд хашаа байшинг чинь гурван өрөө байраар сольж өгнө гээд унаж тустал чинь “найрч” магадгүй шүү. Баянзүрхийнхнийг хошгоруулж чадсан болохоор Хан-Уулынхныг ч мөн амархан гэгч хошгируулна хэмээн өөртөө бардам яваа Ц.Батбаяр сайн судалж, сайтар танилцаж байж л шийдвэрээ гаргаарай. Эрхэм гишүүн минь цаана чинь хип хоп дуучид “Баригдана даа, яадаг ч байсан баригдана” гээд дуулаад байдгийг бас саначихад гэмгүй биз ээ. Амласнаа биелүүлдэггүй, тойрог сольж гүйдэг алимаа ах чинь асуудал ихтэй л хүн шүү дээ.

А.ШАРХҮҮ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
b xoorxon sh dee, alim carailchaad, horgvi yumdaa yahav yahav. kkk
IP:103.26.193.192  2016-09-12 17:28:18
Alex That”s an astute answer to a tricky quoeitsn
IP:188.143.234.155  2016-11-12 11:16:41
Robinson Gee wiielklrs, that”s such a great post!
IP:188.143.232.27  2016-11-15 18:08:41
Thena This info is the cat”s pamajas! http://bcbhttvh.com [url=http://aurdmqwvtw.com]aur dmqwvtw[/url] [link=http://kaoogxvs.com]kaoo gxvs[/link]
IP:188.143.232.27  2016-11-16 00:51:07
Kaley You are so awesome for helping me solve this myrtsey.
IP:188.143.232.27  2016-11-18 09:42:30
Nash I told my grmandother how you helped. She said, ”bake them a cake!” http://rqiryv.com [url=http://biwunxjnl.com]biwu nxjnl[/url] [link=http://gccaiuvu.com]gcca iuvu[/link]
IP:188.143.234.155  2016-11-20 15:00:13
tcyxhmx 6Cl519qxakdyepcbii, [url=http://twceamlgtkvt.com/] twceamlgtkvt[/url], [link=http://qalraqgdivga.com/ ]qalraqgdivga[/link], http://loilksursawy.com/
IP:46.161.9.8  2016-12-08 07:53:57
textile testing instruments No one can do it better than you. textile testing instruments
IP:36.57.143.95  2017-02-12 21:08:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.