Мисс Б.Шүрэнчимэг загварын охидын эгдүүг хүргэж эхэлжээ

2012/06/11
Share |
Хүмүүс: Шүрэнчимэг | 
Мисс Б.Шүрэнчимэг загварын охидын эгдүүг хүргэж эхэлжээ

"Монголын сайхан бүсгүй 2002" тэмцээний мөнгөн эрдэнийн өргөмжлөлт Б.Шүрэнчимэг гэх бүсгүйг “Номин талст”-ын "Баяртай гэж битгий хэлээч", "Дурлалд би яараагүй" клипэнд тоглосноор үеийнхэн нь сайн мэднэ. Одоогоос арваад жилийн өмнө анх удаа л шахуу нүцгэн патиараа татуулж шуугиан тариад авсан зоригтой нэгэн. СУИС-ийг төгссөн тэрээр сайхан бүсгүйн тэмцээнд оролцоод удалгүй л Германыг зорьсон юм. Багагүй хугацаанд Германд амьдарч байгаад ирсэн тэрээр өдгөө гурван хүүхдийн ээж болжээ.

Цагтаа мисс Т.Уянгалянхуатай өрсөлдөж, дэд миссийн өргөмжлөл хүртэж байсан Б.Шүрэнчимэг өнгөрсөн "Гоёл" наадамд оролцоход загварын залуу охид эгдүүцэж, битүүхэн "ад үзэж" байсан гэдэг. Тиймдээ ч топ модель Д.Болормаагийн "Монгол модель" агентлагийн гэрээт загвар өмсөгч болж, арван хэдтэй охидтой алхаа нийлүүлэн суралцаж байна. Үүгээр ч зогсохгүй "Гоёо" компанийн хавар зуны шинэ коллекцийн нүүр царай болсон нь арван жилийн өмнөхөөсөө огтхон өөрчлөгдөөгүйг нь харуулсан. Мисс Шүрээ ч энэ эрчээрээ байвал ирэх жилийн топ модель өргөмжлөл мөн ч ойрхон байна даа.

Б.Дэжид

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.