Эргэлзээтэй Нямбаа мөнгөө харамлав

2012/06/12
Share |
Хүмүүс:
Эргэлзээтэй Нямбаа мөнгөө харамлав

Боловсрол суваг телевизийн "Саятан" нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулж, хэзээд үзэх дуртай нэвтрүүлэг нь байсаар удаж байна. Өөрийгөө матар хэмээн хочлох хөгжилтэй, цоглог Нямбааг танихгүй хүн ховор байх. Мэдлэгтэй ч юм шиг мэдлэггүй ч юм шиг, мөнгө өгөх гээд байгаа юм шиг өгөхгүй гээд ч байгаа юм шиг, ундаа уу гээд байгаа юм шиг, битгий уу гээд ч байгаа юм шиг, асуултынхаа хариуг хэлж өгөөд ч байх шиг, хор найруулаад ч байх шиг ерөнхийдөө хамгийн эргэлзээтэй нөхрөөр тодроод байгаа Нямбааг хүмүүс хайрлах нь бий. Өөрийнхөөрөө аашилдаг эрх хүүхэд шиг болохоор нь үзэгч олон өхөөрддөг биз.

Тэрбээр саяхны нэг нэвтрүүлгийн үеэр түүнийг оролцогчид руугаа уурлаж бухимдсан хэмээн хүмүүс жиг жуг ярьж эхлэв. Учир нь Нямбаа мөнгө өгье гэх атлаа мөнгөндөө аймар харамч гэнэ. Нэлээд хэдэн төгрөг хожоод байсан оролцогч залууд үзэгчдийн суудлаас хэн нэгэн хэлж өгөөд байна гэж хардан “Та нар чимээгүй байлдаа, та нарын халааснаас мөнгө гарах юм уу? Тэр мөнгө чинь надаас гарч байгаа мэдэв үү, хэлж өгөөд байвал энэ хүнийг чинь тоглоомноос шууд хасна шүү” хэмээн нилээд бухимдсан гэнэ. Үзэгчид ч нам болж. Гэтэл нөгөө залуу дахиад зөв хариулаад байсан чинь “...зураглаач нарын зүүсэн чихэвчний дуу нь чанга байна. Тэгээд хариултыг нь сонсоод байгаа юм биш үү” гээд нэвтрүүлгийн багийнханаа бас загнасан сурагтай. “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэдэг шиг Нямбаа их хашир үздэг бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
eaukhdoyvq IhpGksexkkarhnsxqb, [url=http://rsgwrgdoqsfi.com/] rsgwrgdoqsfi[/url], [link=http://ajwtybsubdvv.com/ ]ajwtybsubdvv[/link], http://ybwjorzcdyxi.com/
IP:46.161.41.199  2015-08-21 21:49:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.