Төрсөн өдрөөр нь Lamborghini бэлэглэжээ

2012/06/12
Share |
Хүмүүс: Kardashian Kim  | 
Төрсөн өдрөөр нь Lamborghini бэлэглэжээ

Реалити шоуны од, Холливудын дуу алдам өгзөгтэй бүсгүйчүүдийн нэг Ким Кардашиан гурван сар үерхсэн найз залуу Канье Уэстэд төрсөн өдрийн бэлэг болгож 750 мянган ам.долларын үнэтэй Lamborghini бэлэглэжээ. Өмнө нь Крис Хамфристэй гэрлэхдээ 10 гаруй сая ам.доллар “цацсан” түүний хувьд найз залуугийнхаа 35 насны төрсөн өдрөөр ганган төмөр хөлөг бэлэглэх нь энгийн үзэгдэл бололтой.

Төрсөн өдрөөрөө Ирландад Jay-Z-гийн хамт "Watch the Throne" тоглолтод оролцож явсан тэрбээр видео чатаар хайртынхаа бэлэг болох "Aventador LP 700-4 Lamborghini"-гийн дүрсийг харсан гэнэ. Харин одоо болтол шинэхэн машиныхаа жолооны ард сууж амжаагүй ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.