Хүүхдүүд архидан согтуурч, мансуурах донд автаж байгаа нь түгшүүр төрүүлэх хэмжээнд хүрчээ

2008/05/07
Share |
Хүмүүс:
Хүүхдүүд архидан согтуурч, мансуурах донд автаж байгаа нь түгшүүр төрүүлэх хэмжээнд хүрчээ

Аливаа улс орны ирээдүй нь хүүхэд залуус байдаг билээ. Манай орны иргэдийн дийлэнх хувийг хүүхэд залуус эзэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд өсвөр насныхан архи согтууруулах ундаа хэрэглэх, элдэв төрлийн  эм, бэлдмэлд мансууруулах хандлага эрс нэмэгдэж энэхүү асуудал нь нийгмийг түгшээсэн сэдэв болоод байна. Тиймээс өчигдөр төрийн ордонд шадар сайдаар ахлуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө Үндэсний газар, Мансуурлын эсрэг үндэсний төв, Дэлхийн зөн олон улсын байгууллага, цагдаагийн байгууллагын хамтарсан хэлэлцүүлэг болсон юм. Нийгмийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож томчууд архинд нэвширч, баар цэнгээний газрууд ч газар авч, архи, тамхи, мансууруулах бодис эл задгай худалдаалагдах болсон нь Монголын ирээдүй болсон иргэдэд муу үр нөлөө үзүүлж байгаа нь та бидний хариуцлагагүй үйлдлээс улбаатай юм. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 235 РС тоглоомын газар эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй нөхцөлд үйлчилж хүүхдүүд тэнд хонон өнжин компьютер тоглоомд донтон байна. Мөн спиртийн 10 үйлдвэр, архины 45, пивоны 21, ресторан зоогийн газар 344, шөнийн цагаар хил хязгааргүй ажилладаг баар цэнгээний 537 газар, архи согтууруулах төрлийн ундаа худалдаалдаг 2219 хүнсний дэлгүүр, 133 кафе, 64 бөөний төв үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа гарсан нь дэндүү ахадсан том тоо юм. Хоёр сая гаруйхан хүн амтай дээрээс нь түүний дийлэнх нь хүүхдүүд гээд бодохоор архин далайд живж байгааг илтгэж байгаа хэрэг юм. Сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 2005 онд 343 удаа гарч 466 хүүхэд холбогджээ. Харин 2006 онд энэ тоо 405 болж өсч холбогдогчид нь 658 болсон байна. 2007 онд 469 гэмт хэрэгт 527 насанд хүрээгүйчүүд холбогджээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар 81 хэрэгт 105 хүүхэд холбогдсон байна. Эдгээрээс согтуугаар үйлдсэн нь нэлээдгүй хувийг эзэлсэн байх юм. Харин эрүүлжүүлэгдсэн насанд хүрээгүйчүүдийн хувьд 2005 онд 180, 2006 онд 175, 2007 онд 133, энэ оны эхний гурван сард 12 гэсэн сэтгэл эмзэглүүлмээр тоон үзүүлэлт гарсан байна. Энэ онд харьцангуй бага тоо гарсны учир нь оны эхээр согтууруулах ундааны хэрэглээ, үйлчилгээ, борлуулалтыг түр хугацаагаар зогсоосонтой холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм. Түүний хажуугаар эм бэлдмэл хэрэглэн мансуурдаг байсан бол сүүлийн жилүүдэд ургамлыг татаж, үнэрлэж, идэж мансуурах явдал хэрээс хэтрээд байна. 2005 онд 20, 2006 онд 11, энэ оны эхний гурван сарын байдлаар дөрвөн хүүхэд мансуурсан гэсэн судалгаа гарсан нь тийм ч бодит тоо бус бөгөөд зөвхөн мэдэгсэн нь ийм байна. Харин РС тоглоомонд донтож, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай болжээ. 2005 онд 18, 2006 онд 12, 2007 онд 19 хүүхэд тус тус хэвтэн эмчлүүлсэн байна. Өсвөр насны хүүхэд нь эд юмсыг танин мэдэх, сонирхолтой насан дээрээ байдаг болохоор хэн нэгний ятгалага, сониуч зандаа хөтлөгдөн буруу зуршилтай болох хандлага харьцангуй өндөр байдаг. Түүний хажуугаар эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид болон төрийн байгууллага, цагдаагийнхан тухайн асуудалд төдийлөн хүрч ажиллаж чадахгүй байгаа нь харин ч өөгшүүлсэн асуудал болоод байна. Тиймээс хүүхэд, өсвөр үеийг мансуурах, донтох, архидан согтуурах, тамхины хор хөнөөлд өртөх эрсдэлээс хамгаалах зорилгоор төр, олон нийтийн байгууллагууд хамтран:

1.”Хүүхэд өсвөр үеийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлд түшиглэнсэн” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх

2.Анхан шатны нэгжид ажиллах хороонд ажиллаж байгаа Засаг дарга түүний идэвхтэн сонгуультнууд, эцэг эхийн төлөөлөл, эмч, нийгмийн болон цагдаагийн ажилтнууд багаар ажиллуулж хүүхдийн эрхийг хамгаалах

3.Төр олон нийтийн байгууллагууд хамтран мэдээлэл солилцож, урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас хөндийрүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах шаардлагатай болжээ.

Эх сурвалж: Өглөө орой

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïëþ ýêñòàçè â êèåâå Купить закладкР¸ трамадоР» в Фатеже форумы rc biz Ð·Ð°Ð¿Ñ€ÐµÑ‚Ð½Ñ ‹Ðµ сайты список закладкР¸ таблетоРº в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ програмР¼Ð° для определРµÐ½Ð¸Ñ сигнала 3g модема закладкР¸ в Сорске купить Винт Великий НовгороР´ ЗакладкР¸ реагент в Холмске êàê â òîð áðàóçåðå ñäåëàòü çàêëàäêó реальныР¹ кардинг гидропоР½Ð¸ÐºÐ° ярославР»ÑŒ где купить трамадоР» ретард ЗакладкР¸ MDMA в БогучарРµ мдма доза купить Айс Ð›Ð°Ð½Ð³ÐµÐ¿Ð°Ñ  сколько цветет мак Купить Гашиш в БуйнаксРº ôîðóì çàêëàäêè ñîëè закладкР¸ соли по Ñ…Ð°Ñ€ÑŒÐºÐ¾Ð²Ñ ƒ соль спайс ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Верхняя Пышма закладкР¸ спайсы москва ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ставропР¾Ð»ÑŒ купить Методон в Старом Крыме купить Спиды Балахна Купить закладкР¸ бошки в Ветлуге êóïèòü çàêëàäêó ñîëè êðàñíîäàð numark dxm in Pro Audio Equipment | eBay сатива индика разница купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ купить морфий КорсакоР² купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ микс в украине закладкР¸ телеграР¼Ð¼Ð° куплю фен или ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР° Детские шапки, шлемы, Arctic
IP:5.101.220.207  2018-01-04 16:21:01
jaoiopmser Москва Силино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Альфа Москва СеверныР¹ купить Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) Москва Выхино-Ж
IP:185.89.100.37  2018-09-02 13:51:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.