Хүмүүс: Энхчулуун Сэлэнгэ | Д Болд | |
Төрийн соёрхолт цол хүртээд удаагүй байгаа “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд өөрийн шинэ уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох ажилдаа оржээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “Камертон-2” төслийг хэрэгжүүлж рок попын ертөнцөд шинэ залуу хамтлаг төрүүлэхээр ажиллаж байгаа “Камертон”-чууд шоугаа түр завсарлаж байгааюм байна. Учир нь УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан улстөрчдийг дагаж, царайгаараа “халтуур” хийх болсон бөгөөд үүнээс болж, тэмцээнд оролцогчдын бэлтгэл хийх хугацааг сунгаад байгаа сурагтай. Хамтлагийн ахлагч Д.Болдын хувьд хэзээний л юм юмыг зэрэг амжуулдаг нэгэн бөгөөд “халтуур” хийхийнхээ хажуугаар бас өөрийнхөө шинэ уран бүтээлүүдийг нь ч хийж байгаа ажээ. Тэрбээр саяхан нэгэн шинэ дуу гаргасан бөгөөд түүнийгээ клипжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Харин уг клипэндээ топ модель Э.Сэлэнгийг тоглуулах санал тавьсан байна. Гэвч Э.Сэлэнгэ түүнээс нэлээд их хэмжээний мөнгө нэхсэн бөгөөд үүнээс нь болоод Д.Болд түүнийг тоглуулах эсэхээ бүрэн шийдэлгүй эргэлзээнд ороод байгаа гэнэ лээ.
Г.Мөнгөө улс.мн