С. Сэрчмаагийн мөрөөдөл бүтэлгүйтэв

2012/06/15
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
С. Сэрчмаагийн мөрөөдөл бүтэлгүйтэв

“Хайрын дууч” хэмээн нэрийдэж бас хүү чамгүй амжилт гаргаж явсан С.Сэрчмаа Өвөр монголын нэртэй бизнесмен эртэй гэрлэж шуугиан тариад байсан ч хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй. Тэд саяхан гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан бөгөөд С.Сэрчмаа эх орондоо уран бүтээлээ хийж урьдын хэвээр амьдрахаар болсон гэнэ.  Тэрбээр удахгүй Өвөрмонгол дахь хөгжмийн сургуулийнхаа салбарыг монголдоо байгуулах тухай ярьсан байдаг. Тэгвэл дуучин бүсгүй өвөрмонгол нөхрөөсөө нэг мөсөн өрх тусгаарласнаар хөгжмийн сургууль байгуулах мөрөөдөл нь талаар өнгөрчээ. Харин дуучин бүсгүй “Central tower”-т талбай түрээсэлж, дэлхийн нэртэй брендийн хувцас гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдахаар зэхэж, бэлтгэлээ хангаад ойрдоо завгүй яваа сурагтай.

Д.Отгон

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.