Р.Анхнямын сэтгэл санаа тавгүй явна

2012/06/18
Share |
Хүмүүс: Анхням | 
Р.Анхнямын сэтгэл санаа тавгүй явна

СТА, жүжигчин Р.Анхням үзэгчдийн хайрыг татсан чадварлаг жүжигчин юм. Нэгэн үе эрчүүдийг унатал дурлуулж, айлын эхнэрүүдийг уйлуулж явсан гэх энэ сайхан бүсгүй маань сүүлийн үед нам жимхэн амьдарч байгаа.

Сураг алдраад байгаа түүнийг эрчүүд одоо ч үгүйлсээр...
Харин саяхны нэг хэвлэлийн хурлаар тэрбээр үзэгч олонтойгоо уран бүтээлийн хувиар биш өөр асуудлаар уулзсан юм. Учир нь түүний дотны найз кино найруулагч, СТА Г.Бадамрагчааг хоригсон талаар санаа бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ Би Бадмаатай гэр бүлийн сайхан найзууд, уран бүтээлийн сайн хамрагчид. Манай Бадмаа бол эх орны сэдэвтэй кино бүтээдэг, эх оронч хүн. Дандаа сайн кино хийхийг эрмэлзэж явдаг хамаг сэтгэлээ кино урлагт зориулдаг тийм л хүн. Гэтэл энэ  хүнийг улс төртэй холбон учир битүүлгээр хорьж цагдан, сэтгэл санаагаар унагаж, шахаж дарамталж байгаад миний сэтгэл маш их эмзэглэж байна” гэсэн юм. Г.Бадамрагчааг хорьсон хэрэг уран бүтээлчдэд хүнд цохилт болсон бололтой. Р.Анхням одоогоор уран бүтээлийн ажил төлөвлөөгүй байгаа бөгөөд дээрх хэрэг шийдэгдсний дараа л уран бүтээлийн ажилдаа орох гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.