Азийн хатан хаан Г.Оюунгэрэл топ модель Уранцэцэгийг “амилсан хүүхэлдэй” гэжээ

2012/06/19
Share |
Азийн хатан хаан Г.Оюунгэрэл топ модель Уранцэцэгийг “амилсан хүүхэлдэй” гэжээ

2007 онд Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан “Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран “Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэх өргөмжлөлий эзэн болсон Г.Оюунгэрэл сүүлийн үед нам жимхэн байх болжээ.

 

Өнгөрсөн өвлийн Гоёл наадамд гологдож, топ модель болох горилдлого нь тасарсан тэрбээр ирэх өвлийн Гоёлоос заавал топ болно гэж өөртөө болон ойр дотныхондоо амласан гэнэ лээ. Загварын тайзнаа гялалзаж, олон залуусын харцыг булаадаг тэрбээр бусад моделиудыг бодвол “засвар” хийлгээгүй хэмээн өөрөөрөө бардамнан ярьдаг. Түүний хувьд гоо сайхны мэс ажилбарыг төдийлөн сайшаадаггүй бөгөөд энэ тал дээр хатуухан байр суурьтай байдаг гэнэ. Тэрбээр нэгэн тэмцээний шалгаруулалтын үеэр гоо сайхны мэс заслын талаар өөрийн бодлыг хэлэхдээ “Би энэ асуудалд тийм ч таашаалтай ханддаггүй. Хүн эрүүл чийрэг байхад заавал хөөрхөн байх албагүй. Үнэндээ гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүмүүсийг амилсан хүүхэлдэй гэмээр санагддаг. Яагаад гэвэл яг л хүүхэлдээ шиг өөрийнхөө гоо сайхныг бусдын гараар бүтээлгэдэг” хэмээн топ модель Уранцэцэг рүү харан тас хийтэл хэлсэн гэнэ лээ.

 

О.Туул

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.