Хэлмэгдлийн хар мананд дайруулагч хатагтай

2012/06/19
Share |
Хүмүүс:
Хэлмэгдлийн хар мананд дайруулагч хатагтай

Экс Ерөнхийлөгчийн эхнэр О.Цолмонгийн өвөг эцэг Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дарга болох үед О.Цолмон сургуульд орж дөрөвдүгээр анги хүртлээ Тосонцэнгэлд суралцсан гэдэг. Эрхэмсэг хатагтай эл явдлыг Ю.Цэдэнбалын явуулгаар хэлмэгдсэн гэж үздэгээ нуудаггүй бөгөөд Тосонцэнгэлийн Солонготын даваанд өвөөдөө зориулж хөшөө босгосон гэж дуулддаг. Экс тэргүүн хатагтай хэд хоногийн өмнө “Бид гэр бүлээрээ дахиад л хэлмэгдүүлэлт үзэж байна гэхээр гунигтай, бас харамсалтай байна” гэж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл өвөг эцэг нь албан тушаал буурч хэлмэгдсэн бол одоо нөхөр нь хэлмэгдэж байгаа бололтой. Харин одоо нөхөр Н.Энхбаярыг мөн л хэлмэгдлээ гэж үзэж
байгаа аж. Үнэндээ ч өвөг эцэг, нөхөр сүүдэргүй хэлмэгдээд байвал хэцүү л байлгүй яав гэж…

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.