Н. Энхбаярын суусан онгоц ослын буулт хийжээ

2012/06/19
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Н. Энхбаярын суусан онгоц ослын буулт хийжээ

Улаанбаатараас Чойбалсан хотыг зорьсон Изинис Эйрвэйсийн онгоц өчигдөр 20 цагт осолын буулт хийсэн байна. Учир нь тухайн онгоцонд согтуу зорчигч явсанаас үүдэж маргаан үүссэн аж. Онгоц эрт нисэх байсан ч агаарын саатлын улмаас хойшилж 20.00 цагт ниссэн аж. Харин  МАХН-ын дарга Н.Энхбаяр уг онгоцонд явсан бөгөөд  согтууруулах ундаа хэрэглэсэн дээрх зорчигч, Н. Энхбаяртай зүй бусаар харьцаж, мөн үйлчлэгчтэй маргаан үүсгэсэн аж. Нисэх багийнхан согтуу зорчигчийг буулгахаас өөр аргагүйд хүрч Улаанбаатарт ослын буулт хийж 22.00 цагийн орчимд дахин ниссэн байна. Н.Энхбаяр даргатай хамт намын гишүүн Ч.Улаан болон бусад хүмүүс дагалдан явж байжээ. Мөн тус онгоцонд дуучин Quiza  болон олны танил хэд хэдэн хүмүүс  хамт зорчиж байсан талаар эх сурвалжид дурьджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.