Ганбууш төгс эмэгтэй Цацралыг Монголд авчирлаа

2012/06/20
Share |
Хүмүүс: Ганбууш | 
Ганбууш төгс эмэгтэй Цацралыг Монголд авчирлаа

Тайланд улсад хүйс солих хагалгаанд орсон Ганбуушийг Монголд хүлээж авах эмнэлэг эхэндээ олдоогүй. Урд өмнө нь Монголд ганц ч удаа хийгдэж байгаагүй хүйс солих хагалгаанд орсон түүнийг Хүний гавьяат эмч Б.Бүлтэн  хүртэл  хүлээж аваагүй  гэдэг.

 

Тэрбээр багагүй хөөцөлдсөний үр дүнд,  Эх Барих Эмэгтэйчүүдийн Клиникийн Хагалгааны дараах хэсэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ганбуушийн энэ хагалгаа монгол эмч нарын хувьд цоо шинэ зүйл болсон нь мэдээж. Түүний эмчилгээ, оёдол, шарх зэрэг нь бүрэн эдгэхэд наад зах нь хоёр сар шаардагдах гэнэ.

 

Одоогоор хагалгаанд ороод нэг сар болж байгаа Гамбуушийн биеийн байдал сулавтар, шарх нь хавдартай байгаа гэнэ. Түүнийг ЭНЭШТ-ийн их эмч Мөнхбаяр гардан эмчилж байгаа юм байна. Одоогоор түүний иргэний үнэмлэх дээр Ганболд гэсэн албан ёсны нэр байдаг. Харин Тэрбээр хүйсээ солиулсаныхаа дараа нэрээ солихоор болжээ. Гамбууш Цацрал гэдэг нэрийг сонгохоор болсон байна.

 

Д.Ариун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.