ХААН банкны теллер 230 хүний данснаас мөнгө залилжээ

2012/06/20
Share |
Хүмүүс:
ХААН банкны теллер 230 хүний данснаас мөнгө залилжээ

Багануур дахь арилжааны банкны салбарын ахлах теллерээр ажиллаж байсан Н.Эрдэнэ-Уянгыг цагдаагийнхан баривчилжээ. Тэрээр 2008-2010 онд 230 иргэний харилцах данснаас 13,8 сая төгрөгийг завшиж ашигласан гэмт хэрэг үйлдсэнийг дүүргийн цагдаагийн хэлтсээс тогтоосон байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж эхэлжээ. Хэргийн байдлаас дүгнэлт хийхэд банкны салбарын удирдлагууд их хэмжээний хохиролтой гэмт хэрэг гарсан байхад хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, нуун дарагдуулж, хариуцлагагүй байдал гаргасан бөгөөд энэ байдлыг ч хамтад нь шалгаж байна хэмээн эх сурвалж хэллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.