”Anemone” хамтлагийн гишүүн Ооноо хамтлагаасаа гарчээ

2012/06/21
Share |
Хүмүүс:
”Anemone” хамтлагийн гишүүн Ооноо хамтлагаасаа гарчээ

Шинэ залуу хамтлагуудын нэг, сүүлийн үед үзэгчдийн шимтэн сонсох дуртай болсон  хамтлаг бол яах аргагүй “Anemone” юм. Үзэгч, сонсогч олон "Anemone" хамтлагийг таван гишүүнтэйгээр нь мэднэ. Тэгвэл тэд дөрвүүлээ болж байгаа гэнэ. Хамтлагийн гишүүн Ооноо буюу Оюунтуяа хамтлагаасаа гарч байгаа аж. Хамтлагийн гишүүн болсноор анх урлагт хөл тавьж байсан тэрбээр хамтлагтаа дуулахын сацуу СУИС-ийн эстрад дуу дуулаачийн ангид суралцдаг байсан. Цаашид Ооноо хамтлагтаа дуулж уран бүтээл хийх боломжгүй болсон. Учир нь тэрбээр Япон улсад  мэргэжлээрээ суралцахаар болсон тул хамтлагаасаа гарч уран бүтээлээ тодорхой хугацаагаар завсарлахаар болсон аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.