Хакүхо аварга кинонд тоглоно

2012/06/21
Share |
Хакүхо аварга кинонд тоглоно

Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал кинонд тоглох гэнэ. Түүний тоглох кино Монголд ажиллахаар ирсэн бейсболлын дасгалжуулагч япон залуугийн тухай аж. Одоогоос хэдэн жилийн өмнө Секине Жүн хэмээх бейсболлын дасгалжуулагч Монголд ажиллаж байх үедээ бичиж байсан өдрийн тэмдэглэл дээр үндэслэж дээрх киноны зохиолыг бичжээ. Кинонд ерөнхийдөө бейсболлын спортыг Монголд хөгжүүлэх зам яаж тавигдсан, бейсболлыг талбай барих ажлыг япончууд хэрхэн санхүүжүүлсэн, монголын залуу үеийнхэн энэ шинэ спортод хэрхэн суралцаж буй тухай өгүүлэх ажээ.

 

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы "Earl Grey Film" студи киног бүтээж буй бөгөөд хил дамнан зургаа авч байгаа ажээ. Киноны Монгол дахь зураг авалт ирэх сард дуусах бол Япон дахь сүүлчийн зургаа есдүгээр сард Анан хотод авах юм байна. Ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх энэ кинонд Хакүхо зүгээр нэг туслах дүрд тоглоод өнгөрөхгүй гэж уран бүтээлчид нь мэдэгджээ. Эх орондоо бейсболлын спортыг хөгжүүлэхийн тулд төрөлжсөн сургууль хүртэл нээх хүсэл эрмэлзэлтэй явдаг Хакүхо аварга киноны гол дүрүүдийн нэгд тоглох юм байна.

 

Тэрээр зөвхөн кинонд тоглоод зогсохгүй, хоёр улсын найрамдалт харилцааг харуулсан энэхүү киног олон нийтэд сурталчлан түгээх элчээр өргөмжлөгджээ. Тус киног бүтээхэд Японы Токүшима мужийн Аннан хот дэмжин оролцож байгаа бөгөөд их аварга энэ мужаас гэргий авч, хүргэн нь болсон учир давхар бэлгэдлийг нь бодолцож түүнийг киноныхоо элчээр сонгожээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.