МУГЖ Аглуугийн нүд ”сохорчээ”

2012/06/22
Share |
Хүмүүс:
МУГЖ Аглуугийн нүд ”сохорчээ”

Хошин шогийн Аглуу хэмээгддэг Баттулга сүүлдээ бүр дүрдээ итгээд нүдгүй, хараагүй, мэдрэлгүй хүний дүрд тоглож хотын гудамжаар илийрч балайрч явдаг болжээ. Саяхны нэг өдөр тэрбээр орон сууцныхаа хажууд явсан ард иргэдийг борооны тунасан усаар машинаараа шүршиж доромжилжээ. УБЭ 62-62 хэмээх хар ногоон өнгийн Ланд круйзер машиндаа жаахан бүсгүй  суулгасан тэрбээр зугаагаа гаргаж гайхуулах гэсэн үү, аль эсвэл үнэхээр хараагүй сохор болсон уу хүмүүсийг нүүр нүд, толгой тархигүй тунасан их шавартай усаар шүршчихээд зугаатаахдаа “Би харсангүй” гээд хээв нэг "жүжиглэсэн" гэнэ.

 

Гэгээн цагаан өдөр "хараагүй" хүн машин бариад явж байгааг замын цагдаагийхан ч бас мэдээгүй гэнэ. Шавартай усаар бүх биеэрээ будуулсан иргэд “Энэ Аглуу өвчтэй солиотой болж” хэмээн бухимдлаа илэрхийлэн цагдаад хүртэл хандсан байна. Өмнө нь машинаараа хүн дайрч явсан Аглуу хочит Баттулга одоо борооны шавартай усаар хүмүүсийг нулиман шүршиж явдаг болсныг олон хүмүүс зэвүүцэн түүнийг үзэн ядаж байна.

 

Ц.Баатар /www.wikimon.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.