Дуучин Эрка: Яг одоо би урлагт ”дурлачихаад” байна

2012/06/22
Share |
Хүмүүс: Эрка | 
Дуучин Эрка: Яг одоо би урлагт ”дурлачихаад” байна

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн уран бүтээлээр танигдаж чадсан залуу дуучин Эрка буюу Н.Эрдэнэчимэгтэй уулзлаа. Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрбээр МҮОНТ-ээр гарч буй “Амьдрал чиний төлөө” олон ангит уран сайхны кинонд туслах дүр бүтээжээ.

 

- Дууны уран бүтээлээ завсарлаад кино урлагт хүч сорьж эхэлсэн байна лээ. "Амьдрал чиний төлөө" киноны талаар яриагаа эхлэх үү?
- Тийм ээ, хэсэг хугацаанд нам гүм байсан нь үнэн. Бараг 2008 оноос хойш шинэ бүтээл хийгээгүй, залхуу хүмүүсийн нэгээр “тодорсон” доо. Гэхдээ бусдад мэдэгдээгүй л болохоос биш би зүгээр суугаагүй шүү. Өнгөрсөн жилийн зун МҮОНТ-ийн бүтээл болох цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Амьдрал чиний төлөө” кинонд тоглох завшаан тохиосон. Аз болж кино пробонд тэнцсэн учраас тоглохоор шийдсэн юм. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ, энэ бол миний тоглосон анхны кино. Жүжигчний мэргэжил их сайхан санагддаг болохоор кинонд тоглох болсондоо сэтгэл өндөр байлаа. Миний тоглосон дүр жирийн нэгэн эмэгтэй бус цагдаагийн албан хаагч гэдгээрээ бусдаас онцлогтой, үүрэг хариуцлага нь өндөр. Энэ ч утгаараа дүрэмт хувцас өмсөх, ёслох, албаны үг хэллэгээс өгсүүлээд маш олон зүйл сурах шаардлагатай болсон. Сайн уран бүтээлч, чадварлаг баг хамт олны хүчээр энэ бүхний ард гарсан даа. Түүнээс биш жүжиглэлтийн тал дээр өөртөө дүн тавьж чадахгүй байгаа. Зарим үед киногоо үзээд “Үүн дээр тэгэх ёстой байсан юм биш үү” гэж санаа зовох зүйл бишгүй л гарах юм.

 

- "Акапелла" хамтлагийн дуучдаас гадна мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид тоглосон байна. Нийт хэдэн ангитай кино вэ, таны тоглосон дүр хүүхдийн байцаагч билүү?
- Урьд нь хүүхдийн байцаагч байсан ч, мөрдөн байцаагч болоод шинэ газар орж байгаа эмэгтэйн дүр. Чадахгүй, мэдэхгүй зүйлээ хамт ажиллагсдаасаа асууж лавлах,  шантарч байгаа хэсэг ч бий. Надаас бусад нь мэргэжлийн жүжигчид болохоор тэдний  дунд “хавчуулагдаад” л явчихсан шүү дээ./инээв/ Энэ кино нийт 64 ангитай.

 

- Цагдаагийн цол тэмдгийг хүртэл их нарийн судалсан бололтой. Фэйсбүүк хуудас бүр дээрээ тавьсан байна лээ?
- Фэйсбүүкийн нэг найз маань ийм мэдээлэл оруулсан байхаар нь хуулаад авчихсан юм./инээв/ Надад ч гэсэн их сонирхолтой санагдаад... Цол тэмдгийн талаар нэг их сайн мэдэхгүй ч, киноныхоо ачаар бага зэрэг гадарладаг болсон.

 

- Хэдийгээр уран бүтээл ч гэлээ, цагдаа нарын дунд тодорхой хугацаанд "амьдарлаа". Урьд нь тэдний тухай төдийлөн сайн мэддэггүй байсан биз. Ямар санагдав?
- Тийм ээ, яг үнэн. Миний ойр хавьд цагдаагийн албан хаагч байхгүй, таньдаг ч хүн ховор. Цагдаа гэхээр л нэг их гоё дүрэмт хувцас өмссөн хүнээр л төсөөлдөг байсан. Харин энэ киноны ачаар тэдний дунд орж үзээд ганцхан зүйлийг л ойлгосон. Хүмүүс ихэвчлэн цагдаа нарт дургүй байдаг. Гэтэл үнэндээ хэрэг хийсэн хүн л цагдаад дургүй байдаг юм байна. Уг нь төрийн өмнө тангараг өргөж, хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж яваа хүмүүс шүү дээ, цагдаа нар. Ялангуяа цагдаагийн эмэгтэй албан хаагчдын зовлон жаргалыг үнэхээр мэдэрсэн шүү.

 

- Нэлээд хэдэн дуугаараа олонд танигдсан болохоор хүмүүс шинэ уран бүтээлийг чинь хүлээж байж магадгүй?
- Би нэг их олон дуутай биш л дээ. Яахав, урын санд байгаа дуунуудаараа цомог гаргах юмсан гэж боддог. Одоо бол цомог гэдэг зүгээр л тухайн дуучны нэрийн хуудас мэт болчихож. Түүнийг зарж борлуулаад мөнгө олох боломж муу. Үнэхээр сайн, мундаг дуунуудтай байж л цомог гаргасан нь дээр юм болов уу гэж бодоод нэг их яарахгүй байгаа. Тэгээд ч өөрт таалагдсан, дуртай дуунуудаа дуулаад явж байхад заавал цомог гаргах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юмуу. “Акапелла” хамтлагт ороод жил гаруй болж байна. Уран бүтээлээс гадна бүгд л тус тусынхаа ажилд анхаарч байгаа учраас ойрд онцлох юм хийгээгүй. Оки бид хоёр өнгөрсөн зунжингаа киноны зураг авалтад оролцоод завгүй явсан болохоор нөгөө гурав маань юугаа ч хийх билээ. Одооноос л уран бүтээлээ эхлүүлж явна. Өмнө нь байсан, өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн туршлагатай хамтлаг учраас гайгүй уран бүтээл гарах болов уу гэж найдаж байна. Хамтлагийн бүрэлдэхүүний хувьд өмнө нь хоёр эмэгтэй, гурван эрэгтэй байсан. Харин одоо нэг эмэгтэйгээ солиод  бас нэг жүжигчин бүсгүйтэй болсон.

 

- Дуучин Эрка гэхээр олон хүн мэддэг ч бусад талын мэдээлэл тань нэлээд нууцлагдмал байдаг юм билээ. Эзэмшсэн мэргэжил тань урлагаас өөр гэсэн?
- Би урлагийн талын ямар ч мэргэжил эзэмшээгүй. Урлагт үнэхээр дуртай учраас л уран бүтээлээ хийж яваа. Хүсэл сонирхлыг минь хориглож болохгүй шүү дээ. Би бүр багаасаа л урлагийн ертөнцөд татагдаж ирсэн. Хамгийн сайхан хүмүүс л урлагийнхан байдаг шүү дээ. Энерги сайтай, сайхан салбар болохоор тэр биз. Миний хувьд нефтийн инженер мэргэжилтэй. Одоохондоо мэргэжлээрээ ажиллаагүй, хүссэн зүйлээ хийгээд л явж байна.

- Уран бүтээлийн тал дээр нэлээд секси маягийн стильтэй харагддаг. Харин бодит амьдрал дээр огт эсрэгээрээ юм?
- Тийм айхтар задгай хувцасладаг юм шиг санагдсан уу, би./инээв/ Миний дуунууд ихэвчлэн хайрын сэдэвтэй болохоор клипний найруулагчид намайг ийм байдлаар харуулахыг зорьсон биз. Хэт задгай биш бол эмэгтэй хүний гоо сайхныг харуулахад юу нь буруу гэж. Бусад дуучдыг ч гэсэн энэ тал дээр шүүмжилмээргүй байна. Дэлхий даяараа л ийм байна шүү дээ. Угаасаа эмэгтэй хүний гоо сайхан царай үс, бие галбирт нь л байдаг. Энэ бүхнийг хэтэрхий илэн далангүй биш хэрнээ гоё сайхнаар харуулж яагаад болохгүй гэж. Түүнээс биш би амьдрал дээр их энгийн. Шаардлагатай үед гоёх гэж таалагдсан гутлаа авдаг ч тэр бүр өндөр өсгийт өмсдөггүй. Ихэвчлэн өмд өмсөх дуртай, нэлээд эрэгтэйлиг талдаа хүн шүү дээ. Зан ааш минь ч тэр. Эрэгтэй найзууд олонтой.

 

- Айлын ганц охин гэлүү?
- Тийм ээ, ганц. Хүмүүс намайг айлын ганц хүүхэд гэхээр нэлээд зожиг, эрх юм шиг төсөөлдөг. Харин би өөрийгөө эрх биш гэдгийг зуун хувь хэлнэ шүү.

 

- Рок попын ертөнцөд эмэгтэй дуучид олноор гарч ирсэн. Тэр хэрээр өрсөлдөөн нэмэгдэх нь тодорхой. Харин тэднээс ялгарах өөрийн гэсэн онцлог, дүр төрхийг бүрдүүлэх тал дээр?
- Хамтлагийн уран бүтээлээс гадна бие даасан уран бүтээл хийх бодол бий. Хэдэн дуун дээрээ ажиллаад явж байна. Гэхдээ би бусад дуучинтай яг адилхан болчих вий гэх ч юмуу  заавал тэднээс ялгарч, онцгой содон байх юмсан гэж нэг их хичээдэггүй. Тэртээ тэргүй, хүн гэдэг ганцхан хувь юм чинь. Надаас гарч байгаа дуу хоолой ч ахин давтагдашгүй цор ганц. Яахав, бусадтай төстэй байж ч болно. Харин яаж ч дуурайгаад надтай адилхан болохгүй шүү дээ. Стиль имижийн тал дээр ч гэсэн, бусадтай л адилхан хувцаслаж явна.  Энэ тал дээр нэг их толгойгоо гашилгадаггүй.

 

- Урлаг гэдэг хэн нэгний хобби ч юм уу ивээн тэтгэгч хайх, эсвэл бусдын анхаарлыг татах хэрэгсэл биш гэж залуу дуучдыг шүүмжлэх нь цөөнгүй. Энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ?
- Хүн хүний бодол өөр байх л даа. Яг энэ тал дээр бол би тухайн хүний хүмүүжлээс шалтгаалах асуудал гэж хэлмээр байна. Мэргэжлийн биш хэдий ч “Оскар”-ын шагнал хүртсэн гадаадын мундаг жүжигчин зөндөө байдаг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө тэдэнтэй зүйрлүүлсэн юм биш шүү. Харин урлагт үнэхээр дуртай, багахан хэмжээний авьяас байгаад хүсэл зорилгынхоо төлөө тууштай зүтгэж чадвал яагаад болохгүй гэж. Мэргэжил үнэхээр чухал л даа, гэхдээ мэргэжлийн хэмжээнд хүрсэн мөртлөө тууштай явж чадаагүй хүн зөндөө байгаа гэж боддог.

 

- "Акапелла" хамтлагийн шинэ уран бүтээлийн онцлог юу байх бол. Гишүүдээ сольсон шигээ өөр өвөрмөц сюрприз барих болов уу?
- Би зөвхөн ганцаараа биш учраас хамтлагийнхаа нууцыг задалж болохгүй байх. Дөрвөн эрэгтэй дуулах нэг өөр. Харин гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нийлээд таван хүн дуулах нь мэдээж өөр байлгүй яахав. Дууны сэдвээс гадна хоолойны дуугаралт хүртэл өөр байх болов уу.

 

- Цаашид мэргэжлээрээ ажиллах уу, хэдий болтол дуулах вэ?
- Хүн бүр л ингэж асуудаг. Юуны төлөө ийм мэргэжил эзэмшсэн билээ дээ. Цаашид мэргэжлийнхээ дагуу ажиллах нь тодорхой. Харин яг одоо би урлагт “дурлачихаад” байна. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл явна даа. Мэргэжлээ хэзээ ч орхихгүй, нэгэн цагт сурч мэдсэнээ гаргана.

 

- Барууны хамтлаг дуучдаас хэний бүтээлийг илүү сонирхдог бол?
- Яг энэ тэр гэж онцолж сонгосон хүн ховор. Аделийн дуунуудыг нүдээ аньж байгаад сонсохоор их гоё санагддаг. Тайзан дээр их энгийн, зогсч байгаад дуулах нь хүртэл сайхан. Бас дуунуудаа дандаа “амьд”-аар дуулдаг болохоор их таалагддаг. Нора Жонсын дуунуудыг ч мөн сонсох дуртай. Өөр гоё дуу, сонирхолтой клипүүдийг байнга судална аа.

 

- Дуулахын хажуугаар бүжиглэх тухайд юу гэж бодож байна?
- Тухайн дуунаас л шалтгаалах байх. Үнэхээр dance маягийн дуун дээр бүжиглэхгүй гээд яах билээ. Бүжиглэлээ гэхэд бусад дуучинтай адилхан болчихно гэж айх хэрэг юун. Энэ талаар нэг их бодож байгаагүй юм байна.

 

- Энд тэнд дуулах урилга заллага хэр их ирдэг вэ?
- Хамтлагаараа нэг их явахгүй байгаа. Ганцаараа дуулах урилга хааяа ирнэ. Чухал ажил гарахгүй бол найз нөхдийнхөө зохион байгуулсан шоунд байнга оролцдог.

 

- Олны танил байх сайхан ч бас зовлонтой гэдэг. Уран бүтээлээс бусад үед найз нөхөдтэйгээ нийлээд явах ч юмуу чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж гарвал хэр нээлттэй байж чаддаг вэ?
- Миний хувьд биш л дээ. Харин манайд үнэхээр од болж чадсан хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд өнөөдөр барууны одод шиг амьдрах нөхцөл байгаа юмуу. Би сайн мэдэхгүй юм. Од байна, олны танил болчихлоо гэж санаа зовж явсангүй. Бусадтай л адилхан амьдарч байж яагаад заавал бусдаас илүүрхэж, зиндаархах ёстой юм бэ. Дуртай ажлаа хийгээд явж байхад элдэв маяг хөөх шаардлага гарахгүй гэж боддог.

 

- Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг вэ?

 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу ...

 

Р.МӨНГӨН Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Rudolf Who”s calling? order zyloprim(Of course, the bank and credit card-issued cards arealso more flexible, since recipients can spend them almost anywhere and aren’tlimited to one specific store.) tamoxifen citrate prices When it came specifically to heart disease and stroke, runners had a 45% lower risk of death than non-runners. purchase zithromax z-pak And the ice-cream parlours with 50 different flavours on offer were, to me, the closest you could get to Willy Wonka’s factory ketoconazole cream brand name indiaYou can not argue against it being one of the greatest achievements to populate another planet, but the thought of never being with the person you love again, and knowing the risk that they might not get there safely anyway is too much for me personally. effexor 75 mg er She also won a silver medal in cross-country skiing at the Paralympics in Sochi last winter, returning to the country her American parents adopted her from. lisinopril with hctz Approach the issue from a standpoint of offering and expecting fairness, and stay focused on the overall match rather than a particular price point.
IP:188.143.232.72  2016-12-23 03:24:53
JimmiNil LTsjkC http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.16  2017-11-28 02:47:39
ebjwbsn ZWitkmsuzjlnkwilmn, [url=http://nuhphiibfisu.com/] nuhphiibfisu[/url], [link=http://aeegomkaffme.com/ ]aeegomkaffme[/link], http://jayizwrabtlj.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:43:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.