Загвар өмсөгч О.Пүрэвдуламаас болж Н.Номтойбаяр эхнэрээ гадаад руу явуулжээ

2012/06/22
Share |
Загвар өмсөгч О.Пүрэвдуламаас болж Н.Номтойбаяр эхнэрээ гадаад руу явуулжээ

2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Дорнод аймагт нэрээ дэвшүүлж байгаа Н.Номтойбаяр  бизнесмэн, нийгмийн идэвхтэн гэдгээсээ илүүтэйгээр элдэв амрагийн асуудлаараа олонд танигдсан нэгэн. Түүнийг шоу цэнгээн, сайхан бүсгүйчүүдэд “гар татаад” байдаггүй,  мөнгө хөрөнгийг хайр гамгүй цацдаг гэдэг. “Шоу биз” нэвтрүүлгийн Зулаа, Ард түмний мисс гэгддэг Ариунцэцэг гээд л Монголын цуутай бүсгүйчүүтэй нэр холбогдож, хэтэвчнийхээ “зузааныг” гайхуулж явсан тэрбээр дэд сайдын суудалд суумагцаа гэнэтхэн эхнэрээ олны өмнө ил гаргасан. Гэвч томоожих дургүй дэд сайд маань саяханы нэгэн өдөр эхнэртэйгээ биш загвар өмсөгч О.Пүрэвдуламтай зоог барьж яваад олны анхааралд өртсөн.

 

Тэгээд ч зогсохгүй тэдний романтик болзооны талаар сонин хэвлэлийнхэн бичих болов. Харин уг мэдээллээс болж сандралд өртсөн дэд сайд эхнэрээ хаашаа ч юм бэ үтэр түргэн явуулжээ. Түүний гэргий Мандуухай нь өмнө нь "Хархорин" захын боссын хүү П.Цэгцбаатар буюу топ модель Пүрэвсүрэнгийн экс амрагтай тоонот гэрт толгой холбож явсан бөгөөд тэд том болсон нэг охинтой. Харин охин нь одоогоор аавтайгаа хамт амьдардаг юм билээ. Ийнхүү баячуудын хүүхдүүдтэй ээлж дараалан амьдарсан Мандуухай хатагтай нөхрийнхөө амрагийн паянгаас болж бусдын хэл амнаас хол байх гэсэндээ гадаадад амрахаар явжээ. Дашрамд дуулгахад тэрбээр тун удахгүй нярайлах юм.

 

Д.Мөрөн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.