”Universe best songs-2012” наадмын ялагч Лэди Гагад хайр ”зарлав”

2012/06/22
Share |
Хүмүүс:
”Universe best songs-2012” наадмын ялагч Лэди Гагад хайр ”зарлав”

Багагүй хугацааны турш үргэлжлэн, шилдэг 25 оролцогийнхоо тоглолтоор эцсийн шатны шалгаруулалтаа хийсэн тус наадмын Гран при шагналыг Э.Төгсбаяр гэх авьяаслаг залуу хүртсэн билээ. Таван сая төгрөгөөс гадна БНСУ-ын “Конг Жу” урлагийн сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй сурах эрхээр шагнуулсан тэрбээр хөтлөгч П.Одгэрэл, Н.Гантулга нартай хамт хүссэн хамтлаг, дуучныхаа тоглолтыг үзэх боломжтой болсон гэдэг.

 

Олны сонирхлыг таван сая төгрөг, гадаадын сургуулийн төлбөрөөс илүүтэй тэр чухам “Хэн гэдэг дуучны тоглолтыг үзэх бол” гэсэн асуулт татаж эхэлсэн нь ч нууц биш. Тэгвэл ялагч залуу маань сонголтоо хийсэн бөгөөд алдарт дуучин Лэди Гагагийн тоглолтыг үзэх хүсэлтэй байгаагаа наадмын зохион байгуулагчдад уламжилжээ. Өдгөө дуучин Лэди Гага аялан тоглолтоор яваа бөгөөд чухам хаана болох тоглолтыг нь хэзээ үзэхээ тэрээр шийдээгүй байгаа юм байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.