Хүмүүс: Уранцэцэг.Г | |
- Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу вэ?
- Гоо үзэсгэлэнг үнэлэх хүн төрөлхтний үнэлэмж зуун зуунаар хувьсан өөрчлөгдөж ирсэн. Улс орон, үндэсгэн бүр харилцан адилгүй байдпаар гоо үзэсгэлэнг үнэлдэг. Үүнээс гадна хүн болгон бас өөр өөрийнхөөрөө ойлгоно шүү дээ. Миний бодлоор эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гурвыг цогцлоож чадвал жинхэнэ гоо үзэсгэлэн бүрдэх болов уу.
Сайхан харагдах нь эмэгтэй хүний үүрэг үү? Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн болгон мэдээж эрчүүдэд биш, харин өөртөө таалагдахын түлд сайхан байх хэрэгтэй юу?
Эмэгтэй хүнд их олон үүрэг оногдцог боловч эр хүнд хэзээ ч заяагаагүй олон сайхан эрх бас бий. Өөрийн мэдрээгүй сайхныг бусдад харуулна гэдэг утгагүй зүйл шүү дээ.
- Донжтой хувцасласан охид бүсгүйчүүд зуны өдрүүдийг чимдэг. Урнаа энэ зун юугаар гоёх гэж байна даа?
- Мэргэжлийн чадварлаг дизайнеруудын ачаар бүсг/йчүүд зуны цагт илүү өнгөлөг болдог гэж би боддог. Шинэ улирлын эхэнд хувцаслах хэв маягтаа ир<Ме хийж, цоо шинэ эрч хүчээр цэнэглэгдэх үнэхээр сайхан байдаг шүү. Миний энэ зуны сонголт бол урт даашинз, олон судалтай, тод өнгөтэй хувцаснууд, энгийн хэрнээ сэтгэл татам цав цагаан, эсвэл биений өнгөтэй, даавуун голдуу, трапец маягийн сул өмднүүд байх юм.
- Зуны улиралд арьсаа хэрхэн арчлах ёстой вэ? Хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн...?
- Монголд зун бүгчим халуун байдаг учраас арьсыг нарны шууд тусгал болон хэт ягаан туяанаас хамгаалж 5РР ЗипЫоск, АЛег 5ип Цэйоп зэргийг хэрэглэх шаардпагатай. Арьсыг өдөр тутам энгийн нөхцөлд цэвэрлэж, чийгшүүлэх тэжээлийн тос түрхэж, хамгаалж, чангаруулж байвал насан туршдаа эрүүл, залуу, сайхан арьстай байх боломжтой. Би залуу арьсанд зориулсан чийгшүүлж, тэжээл өгөх, цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг онцгойлон сонгож хэрэглэдэг.
- Зун үс хуурайшиж салаалах гээд байдаг. Урнаагийн намирсан, зөөлөн, эрүүл үсний нууц юу бол?
- Мэргэжлийн сайн үсчнээс зөвхөн өөрийнхөө үсэнд тохирох шампунь, ангижруулагч, тэжээлийн тос, маскны талаар тогтмол зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хэрвээ үс өнгөө алдаж гундсан бол шинээр будуулах, урт ургаж салаалсан бол үзүүрээс нь тайруулж, сэргээх шаардпагатай. Би үсэндээ ингэж л анхаардаг.
- Зуны амралтаараа хэрхэн алжаалаа тайлдаг вэ?
- Хүн амьдралынхаа тулгуур болсон гурван зүйлийг зөв зохицуулж сурах хэрэгтэй байдаг гэнэ. Үүнд ажил, амралт, хооллолт ордог юм байна. Ачаалал ихтэй ажлын дараа гэртээ ирээд тав тухтай, чимээп/й, тайван орчинд халуун ванн, хүйтэн шүршүүрт орсны дараа үнэхээр сайхан амардаг юм. Эмчилгээний, амраах зориулалттай массаж хийлгэх дуртай. Мэдээж, спортын ямар нэг төрлөөр хичээллэх нь алжаал ядаргаа тайлах гайхалтай энгийн мөртлөө үр дүнтэй арга. Найзуудтайгаа агаарт гарч, нар, ус, байгалиас эрч хүч авч, өөрийгөө цэнэглэх сайхан байдаг. Жаргаж буй нарны улаан шаргал туяа далайн мандал дээр хөвөхийг ажиж, хүйтэн шампанск шимэн суух үнэхээр романтик, бас тааламжтай байсан шүү.
- Хамгийн чухал гоо сайхны гурван бүтээгдэхүүнийг нэрлээч гэвэл? Яарсан үедээ марталгүй цүнхэндээ авч явдаг зүйлс...?
- Эмэгтэй хүний эрх мэдэл, гоо сайхан цүнхэн доторх зүйлсээс нь маш их хамааралтай. Үнэхээр завгүй, яаралтай үед дараах гоо сайхны бүтээгдэхүүнүүд заавал байх хэрэгтэй гэж бодож байна. Үс хэвэнд оруулагч л/ах эсвэл зргау. Үс ямагт загварлаг байх ёстой гэж би боддог. Мөн уруул чийгшүүлэгч, хамгаалагч бальзам, өнгөлөгч. Уруул үргэлж дур булаам өнгөлөг, секси харагдах ёстой. Уртасгагч, өтгөрүүлэгчтэй сормуусны будаг. Үзэсгэлэнтэй, гэрэл гийсэн нүд ямар ч эмэгтэйг сэтгэл татам харагдуулдаг.
- Нүүрээ будсан байх үедээөөртөө таалагддаг уу, эсвэл натуралаараа байх үедээ илүү энгийн, сайхан харагддаг уу?
- Загвар өмсөгч хүн хувирах асар өндөр чадвартай байх хэрэгтэй. Нүд бол сэтгэлийн толь, харин арьс бол эрүүл мэндийн толь гэдэг шүү дээ. Энгийн үед онцын шаардлагагүй бол арьсаа аль болох амрааж, будахгүй байхыг эрхэмлэдэг. Нүүр будалт нь бие даасан урлагийн нэг төрөл учраас сайн будгаар зөв сайхан будаж сурах хэрэгтэй гэж охид бүсгүйчүүддээ зөвлөмөөр байна.
- Зуны улиралд бүсгүйчүүд биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцас өмсөх нь элбэг. Эмэгтэй хуний биеийн аль хэсгийг хамгийн энхрий, дур булаам гэж боддог вэ?
- Эмэгтэй хүнийг бие, сэтгэл гээд бүх талаараа бурханы төгс бүтээл гэдэг. Гоо сайхан, энхрий ялдам, сэтгэл татам... Тиймээс аль нь илүү сайхан бэ гэдгийг хэлэхэд хэцүү юм.
- Энэ зуны загварын чиг хандлага, нүүр будалтын хэв маягийг өөрийнхөөрөө тодорхойлно уу?
- Энэ асуултыг сонсоод загварын чиг хандлага үргэлж хуучирч, байнга шинэ хэв маяг бий болдог гэсэн үг санаанд орж байна. Миний хувьд хамгийн гол нь өөрийнхөөрөө, гэхдээ хэрхэн яаж зохицлыг нь олж хувцаслах вэ гэдэг чухал. Харин нүүр будалтын хувьд будсан ч будаагүй юм шиг пийе юм уу, тайе өнгөнүүд хамгийн тренд болно. Үүнээс гадна энэ зун ягаан, улбар шаргал өнгийн уруулын будагнууд бүсгүйчүүдийн цүнхэнд заавал байх ёстой моодны таке ир болно шүү.
- Урнаа аксессуарт хэр зэрэг нүд унагадаг вэ? Цуглуулганыхаа хамгийн үнэтэй, хамгийн дуртай гоёл чимэглэлээс танилцуулна уу?
- Хувцаслахдаа минималист сэтгэлгээг чухалчилдаг учраас аксессуарт нэг их дурлаад байдаггүй юм аа. Тэр тусмаа гоёл чимэглэл бага байх тусмаа дээр гэж үздэг.
- Ямар сүрчиг хэрэглэдэг вэ. Энэ зун өөртөө зориулж сонгосон үнэртэн?
- Үнэртэй усыг дангаар нь биш, хольж хэрэглэх дуртай. Олон үнэртэнг таашаан хэрэглэдэг. Жишээ нь, lancome "Tresor in love", D&С "Тhe One", Ralph Lauren "Romance", Сhanel "Сосо Mademoiselle", Versace "Woman" гэх мэт. Шинээр сонгох сүрчгийнхээ жагсаалтыг гаргаж байгаад худалдаж авдаг юм. Харин сүүлийн үед Issey Miyake " L’Eau D’Issey " болон Chanel “Allure” их таалагдаж байгаа.