”Гурван охин” хамтлагийн дуучин Ану ”ээж” болох гээд завгүй явна

2012/06/25
Share |
Хүмүүс:
”Гурван охин” хамтлагийн дуучин Ану ”ээж” болох гээд завгүй явна

Нэгэн үе охидын чадварлаг хамтлагаар дутаж байсан Монголын рок поп ертөнцийн орон зайг  нөхөн гарч ирсэн хамтлаг бол яах аргагүй "Гурван охин" нэртэй охидын хамтлаг.

 

Өөрсдийн гадаад үзэмжнээс эхлээд хийж байгаа уран бүтээлээ хүртэл шинэчилсэн тус хамтлаг өөрийн гэсэн орон зайгаа богинохон хугацаанд баталгаажуулаад авсан гэж хэлж болно. Гэхдээ Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг удаан оршин тогтнох хувь тавилан тун ховор.  Үүний нэгэн адилаар “Гурван охин” хамтлаг ч тус тусынхаа хувийн амьдарлыг хөөцгөөж эхэлсэн. Хамтлагийн гишүүн Анхмаа саяхан үрийн зулай үнэрлэж эх хүн болсон бол тэрээр булган сүүлээрээ даллан хамтлагийн дуучин Ануг араасаа дагуулсан бололтой. Дуучин Ануг нэг хэсэг хэвлэлээр ээж болох гэж байгаа хэмээн шуугисан ч харин тэрээр үүнийгээ няцаасан байдаг. Гэвч дуучин Ану сүүлийн үед найз залуугийн хамт эмэгтэйчүүдийн эмнэлэгийн үүдийг сахих болсон нь түүнийг тун удахгүй бүсгүй  хүний тавилангаар эх хүн болох гэж байгааг баталж байна.  Ямартаа ч тун удахгүй ээж болох гэж байгаа дуучин бүсгүйдээ баяр хүргье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.