С.Сэрчмаа: Би уран бүтээлээ орхиогүй шүү

2012/06/25
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
С.Сэрчмаа: Би уран бүтээлээ орхиогүй шүү

Энэ удаагийн “Өглөөний мэнд” буландаа дуучин С.Сэрчмааг урилаа.

 

- Өглөөний мэнд сайхан амрав уу, та?
- Сайхан амарлаа.

 

- Та шинэ уран бүтээл хийх гээд завгүй байна уу?
- Тийм ээ. Энэ сараас уран бүтээлийн ажилдаа түлхүү орсон. Нэлээд хэсэг хугацаанд завсарлалаа. Шинэ бүтээл гаргахгүй юм уу гэсэн санал, шүүмжлэл олон ирсэн. Хурдацтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Удаан хугацаанд уран бүтээл хийгээгүй болохоор одоо эрчимтэй ажиллах гээд зав муутай л байна.

 

- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэлээд бичигдсэн. Хувийн амьдрал, ажил мэргэжлийн тань талаар ихэвчлэн гарч байсан. Энэ тал дээр юу гэмээр байна вэ?
- Маш олон мэдээлэл гарч байсан. Миний талаар шүүмжлэл олон бичигдэж байсан. Үүнд тийм ч их ач холбогдол өгөөгүй ээ. Энэ чинь миний хувийн амьдрал шүү дээ.

 

- Хийж байгаа уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- ”S энтертайнмент” студитэй хамтарч ажиллаж байгаа. Удахгүй цоо шинэ хоёр дуугаа цацна. Одоогоор бичүүлж байна. Энэ хоёр маань ерөнхийдөө хайрын тухай өгүүлнэ. Харин дараа нь клипний ажил эхэлнэ. Энэ мэтчилэн ажил ихтэй л явж байна.

 

- Наадмаар юу хийх төлөвлөгөө­тэй байна вэ?
- Наадмын үеэр хөдөө орон нутгаар болон шоу тоглолтууд дээр ирҗ дуулаач гэсэн санал хүсэлт их ирсэн. Одоогоор яг ингэнэ, тэгнэ гэж төлөвлөөгүй байна. Бусдын адил л баярлах санаатай байна. Гэхдээ яаж ч магадгүй.

 

- Монгол дахь Францын Элчин сайдын яаманд дуулсан гэж сонссон. Ямар арга хэмжээнд та оролцов?
- Тийм ээ. Монгол дахь, Францын Элчин сайдын яаманд болсон нэг сайхан арга хэмжээнд зориулж DJ Шамантай хамтран “Хайр бид хоёр” хэмээх дуугаа дуулсан. Ирсэн зочид маш сайхан хүлээж авсан. Их баярласан.

 

- Шинэ цомог хэзээ гаргах вэ?
- Мэдээж гаргана. Гэхдээ яг тэдэнд гээд хэлчхэж болохгүй байна. Эхэлж хийгээд дараа нь хэлсэн нь зүйтэй байх аа гэж бодож байна.

 

- Таныг сонсч, биширч явдаг фэнүүддээ юу гэж хэлмээр байна?
- Мэдээж намайг дэмждэгт нь баярлаж явдаг. Удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ уулзацгаая. Сэлли уран бүтээлээ орхиогүй шүү.

 

Ч.СУВДАА /Өдрийн шуудан/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Купить План Холмск Соль спайс ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ ЗакладкР¸ шишки ак47 в Луге Опасно ли курить кальян Проверь ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ð˜Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚а ТрамадоР» аналоги в Туле Psilocybe в Уржуме ПирацетР°Ð¼ – применеР½Ð¸Ðµ, Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ, показанР¸Ñ Купить Гарсон Апатиты Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Сочи Купить ЛЁД Данков Купить Гарик Ангарск Купить Ляпка Медынь ЗакладкР¸ шишки ак47 в ПрохладР½Ð¾Ð¼ Купить Гарисон Форд АбдулинР¾ Купить Спид Кизляр Купить НаркотиРºÐ¸ в Каргате Купить Герик Верея Если фенотроР¿Ð¸Ð» нюхать Спайс россыпь в СестрорРµÑ†ÐºÐµ Купить ЭйфоретР¸Ðº Иваново Спайс в Рязань Купить Гарисон Форд БелинскР¸Ð¹ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Усть-кат
IP:185.252.186.141  2018-06-09 11:02:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.