Пүүжээ томоожлоо

2012/06/25
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Пүүжээ томоожлоо

Сайн моринд эзэн олон гэдэг үг орчин үед сайхан хүүхэнд эзэн олон болтлоо гуйвж өөрчлөгдсөн. Арга ч үгүй биз, загвар өмсөгч болохыг мөрөөдөж, охидыг ажил хийхгүй бэлэн мөнгө олох ахархан бодлоор толгойг нь дүүргэж, мөнгөтэй эрчүүд царай зүс, бие хаа сайтай балчир охидыг буруу замд уруу татдаг.

 

Эдгээр охид дундаас биеэ гайгүй авч явж, нэр хүндээ хадгалж, ур чадвараараа ялгарч чадсан нь Топ модель болдог. Топ модель болсон гарын 10 хуруунд багтах загвар өмсөгч дотроос хамгийн царайлаг нь Топ модель Д.Пүрэвсүрэн. Энэ хэрээр олны анхааралд байдаг.

 

Дизайнеруудын холбооны ерөнхийлөгчтэй ханилж, охинтой байсан тэрээр нэг л өдөр өөрөөсөө дүү бүсгүйд орон зайгаа алдаж, төрхөмдөө буцсан нь түүнийг хэрэгт дуртай олны хэл амны бай болгосон. Дараахан нь үеийнхээ залуу Цэгцбаатартай хөтлөлцөн гүйсэн ч бас л бүтэлгүйтсэн. Гэвч сайхан хүүхнийг эргүүлж тойруулах залуу мундахгүй. Эдэн дундаас нэг нь Пүүжээгийн хайр итгэлийг хүлээсэн нь "Занаду майнз”-ын Ганбаяр. Анхны болзоонд очихдоо Пүүжээд булган шуба бэлэглэсэн гэж яригддаг энэ залуу одоо заяаных нь ханиар тодорч, удахгүй мэндлэх хүүхдийнх нь аав болж, хамтдаа өлгий зэхэж, удахгүй мэндлэх үрээ хүлээж суугаа. Олны хөлөөс зайдуу байгаа Пүүжээгийн хөл хүнд зураг олонд нэгэнт ил болсон нь энэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.