Хүмүүс: |
БНХАУ-ын Ши-ан мужийн нийслэлд бороо орохын өмнөхөн үл мэдэгдэх аврага саарал мөнгөлөг зүйл харагдсан байна. Энэхүү бичлэг анх Хятадын вэбсайт “Уouku”-д тавигдаж, иргэдийн дунд томоохон шуугиан тарьжээ. Цаг уур хүрээлэнгийн ажилтнууд уг зүйлийг юу болохыг огт мэдэхгүй гэсэн бөгөөд иргэдийн дунд үлгэрт гардаг “луу” байх гэцгээж байжээ. Шашны байгууллагууд ямар нэгэн лусын амьтан хүний нүдэнд харагдах нь ховор байдаг. Хэрвээ энэхүү зүйл лусын амьтан бол ихээхэн муу ёрыг зөгнөж байна гэж тайлбарлажээ. Тухайн үед энэхүү бичлэгийг хийж байхад маш их хэмжээний ширүүн аадар асгаж, өмнө нь байгаагүй их хэмжээний үерт Хятадын олон улс автсан байна. Уг бичлэгийг танд хүргэж байна.