Ганбууш: Онгоноо хэзээ цоолуулах вэ гээд эрчүүд утасдаад байх юм

2012/06/27
Share |
Хүмүүс: Ганбууш | 
Ганбууш: Онгоноо хэзээ цоолуулах вэ гээд эрчүүд утасдаад байх юм

Монголын иргэн анх удаа хүйсээ солиулах хагалгаанд амжилттай ороод ирсэн билээ. Гэхдээ үл таних нэгэн биш. Та бидний сайн таних Ганболд буюу Ганбууш жинхэнэ эмэгтэй хүн болоод тун удаагүй байна.

 

Эрчүүдийг их нялхамсаг, өвдөлт даадаггүй гээд л бүсгүйчүүд бид өөнтөглөдөг. Харин Ганбуушийн тухайд эр шинжтэй байсан ч хүйсээ солиулах хагалгааг 58 насандаа зоригтойгоор хийлгэснийг үнэлэхгүй байхын аргагүй.

 

Яадаг юм бэ, хүн амьдралынхаа сайн сайхны төлөө ийм л зоригтой, эрч хүчтэй, шийдэмгий алхамуудыг хийж байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс манай Mongolcomments.mn цахим хэвлэл энэ удаа Ганбуушийг ярилцах буландаа урьсан юм.    


- Бие тэнхээ ямар байна даа. Их хүнд хагалгаанд орсон хүн биеэ бодохгүй бол болохгүй шүү дээ?
- Бие сайн байгаа. Сүүлийн үед овоо болоод байна.

 

-За болж дээ. Ингэхэд Ганбууш өөртөө ихэд анхаарал тавиад, олон жилийнхээ мөрөөдлийг биелүүлээд л байх юм. Хүн хард дурлаж байна уу?
-Би урьд нь аймаар дурламтгай, дэндүү секси байлаа. Тэгтэл мэс заслын дараа илүү дутуу секси дүр төрх, алцгар занд дургүй болсон. Эрэгтэй хүнийг удаан харахаар л айгаад байдаг болсон байна лээ.

 

Өмнө нь эрэгтэй хүнийг удаан харвал “Юугаа харсан юм” гээд л дарвалздаг байлаа. Харин одоо “Энэ намайг яах гэж байгаа бол” гэж бодохоос айдас хүрээд, нуруугаар хүйт оргидог болжээ. Урьд нь ямар дуусаж, дундаршгүй дур тачъяалтай байсан юм.

 

- Эмэгтэйлэг шинж нь бүрдээд байгаа юм болов уу?
- Тийм байх. Яанаа гэж айгаад л эмэгтэйлэг болж байгаа бололтой.

 

- Тэгвэл сая мэс засалд орохдоо нэг мөсөн онгон болгочихгүй яасан юм бэ?
- Онгон болчихсон шүү дээ. Гэхдээ тас онгон болох нь юу юм. Ер нь онгон талдаа болсон. Эрэгтэй эмч нарийхан хуруугаа хийхэд л өвдөөд үхэх гэж байгаа юм чинь. Бас эрэгтэй хүний хуруу орсон юм болохоор сэрэл хөдлөөд ч байх шиг / инээв/.

 

- Сексийн харьцаанд хэзээнээс орох вэ?
- Дөрөв, таван сарын дараа буюу ес, арван сараас наашгүй ээ. Тэгээд бас анх сексийн харьцаанд орох хүний маань хэрэглэл жаахан байхгүй бол хэцүү. Сүүлийн үед эрчүүд над руу маш их утасдаж байна. Намайг явахад хэдэн төгрөг өгөх нь битгий хэл бараа сураг нь алдарсан шүү дээ. Ирсэн хойно бүгд л гарч ирээд, онгоноо хэзээ цоолуулах вэ гэж утасдаад байх юм.

 

- Ичдэггүй юм бэ. Ямар хүмүүс тэгж утасддаг байна аа?
- Аав, ээж нь УИХ-д нэр дэвшиж буй хүмүүсийн хүүхдүүд байна аа байна. Тэгэхээр нь би хариуд нь “3000 доллараар онгоноо цоолуулна” гэж хэлтэл өөдөөс “3000 доллар чинь таксины мөнгө шүү дээ” гээд инээж байна лээ. Тиймээс би 30 мянган доллараар л онгоноо цоолуулж, ядаж нэг өрөө байр авахаас. Ямар биеэ үнэлж байгаа биш, гэхдээ л гоол хийлгэчихвэл хэцүү шүү дээ.


- Мөнгөнөөс илүү сэтгэл харах хэрэгтэй юм биш үү?
- Уг нь тийм. Гэхдээ одоо энэ талаар бодох сөхөөгүй л байна. Энийг ямар өндөр үнээр хийлгэсэн билээ дээ. Уг нь доошоогоо хараад баясах л юм. Тэгсэн хэрнээ яанаа гэж айгаад байна. Ямар ч байсан есөн сард эмнэлгээс гарахдаа хаана амьдрахаа тооцоолох хэрэгтэй. Буудалд амьдралаа гэхэд дуртай нэг нь чичрээд ороод ирвэл яах билээ. Байр түрээсэлбэл хамгаалалттай орон сууц түрээслэхгүй бол болохгүй. Энэ мэтээр байрны асуудал хүнд байна аа.

- Байрны асуудлаас гадна хань ижилтэй болох бодол байна уу?
- Монгол залуу надтай суухгүй нь ойлгомжтой. Зүгээр хамтран амьдрагч бол гарч ирж магадгүй. Гэхдээ хоёрын хооронд хамтран амьдрагчийг тэжээж байх чадал надад алга. Манай бүжигчин охид гадны улс орнуудад ажилладаг юм л даа. Түрүүчээсээ Америкт ажиллаж байгаа хэдээс нь “Багш аа, таныг энд ирж бүжиглээч гэж хамтран ажилладаг байгууллагынхан урьж байна, та ирээч” гээд байгаа юм.

 

Магадгүй гадаадаар намайг яваад эхлэхээр гадныхнаас сууя гэсэн хүсэлт ирэх байх. Ийм тохиолдолд би Монголдоо дагуулж ирээд амьдарна гэж боддог. Хүүхнүүд гадны хүнтэй суугаад тэндээ шингэчихдэг. Хөгширхөөрөө хөөгдөөд ирдэг. Харин би Монголдоо авч ирээд орон сууц, хаус бүгдийг нь авахуулаад тансаг амьдарна. Ийм үнэтэй юм хийлгэчихээд хоёрын хоорондын лааз өшиглөсөн амьтантай би яалаа гэж амьдрах вэ дээ.

 

- Эмэгтэй хүн болоод аз жаргалтай байна уу?
- Аз жаргалтай байна. Чи харахгүй юу даа /Хөнжлөө сөхөж үзүүлэв /. Яг л эмэгтэй хүн болсон байгаа биз дээ.

 

- Савтай болсон гэсэн үг үү. Хүүхэд төрүүлэх боломжтой юу?
- Нууц аа. Тэрийг хэлэхгүй. Мэдээж нэг хамтран амьдрагчтай болоод хүүхэд төрүүлье л гэж бодож байна. Угаасаа би урьд нь жинхэнэ эрэгтэй байгаагүй шүү дээ. Интерсекс буюу эрлийз байсан. Тиймээс гол нь хүүхэдтэй болж, жинхэнэ бүсгүй хүний амьдралыг мэдэрье гэж явсан. Сая бас умайдаа алтан утас гүйлгүүлсэн.

 

- Алтан утас залуужуулдаг гэл үү?
- Яг энэ чигээр нь нэмж хөгшрүүлэхгүй үлдээнэ гэсэн үг. “Гала”-гийн Ану зүрхэндээ алтан утас гүйлгүүлсэн гээд байдаг юм билээ. Ану энэ чигээрээ тогтсон гэдэг шиг би 58-тайгаараа үлдэнэ гэж ойлгож болно.

 

- Одоо тэгвэл хөхтэй болчихвол эмэгтэй шинж бүрдэх гээд байгаа юм байна даа?
- Ямар ч байсан дөрвөн сарын дараа дараагийн мэс заслыг хийлгэдэг гэнэ лээ. Би өвөл тийшээгээ хийлгэе гэж бодож байгаа. Тайландууд над шиг мэс засалд орохоор ирсэн хүмүүсийн нүд, хамар, уруулыг эхлээд янзалдаг гэсэн. Үргэлжлүүлээд төвөнхийг нь аваад, мөрийг нь бөөрөнхий болгоод, хөх суулгаад, ташаа хийгээд, өгзөгтэй болгочихоод хамгийн сүүлд эрхтэнг нь солидог юм билээ.

 

- Тэгтэл өөрт тань шууд л эрхтэн солих мэс ажиллабар хийчихсэн юм байна. Шат дамжлагын дагуу хийлгэсэн бол танигдахгүй болох байжээ?
- Надад мисс болох шаардлага алга. Миний нас хэд билээ. Гэхдээ би хэн нэгэнд таалагдахын тулд ядаж хамар, хөх хийлгэе гэж бодож байгаа. Перфект эмнэлгийн Оюун эмч надад үнэгүй хамар хийж өгнө гэсэн. Тэгээд л нүүрээ будаад, нөгөө хувцсаа өмсөөд явахад би сайхан харагдана. Ер нь хүнд таалагдахын тулд биш өөрөө өөртөө таалагдаж амьдрах хэрэгтэй.

 

- Тэр ч үнэн шүү. Ер нь Тайландууд иймэрхүү мэс заслаараа алдартай. Хүйсээ солиулсан хүмүүс ч олон байдаг гэж яригдах юм билээ?
- Ийм мэс засалд орж буй хүмүүс олон байдаг юм билээ. Намайг очих үеэр 68-тай Герман өвгөн, 86-тай Америк өвгөн ийм төрлийн мэс ажиллабарт орж байсан. Би хамгийн хөгшин нь байх гэж бодож байтал тэдний дэргэд залуухан харагдаж байгаа юм чинь.

 

- Ер нь өөрийн тань адил хүмүүс Монголд олон бий юү. Тэд тань шиг болохыг хүсч байгаа байх даа?
- Ийм хүн Монголд гуравхан бий. Нэг лам бий. Мөн өмнө нь Орост мэс заслаар эмэгтэй болсон Цэндээ гэж хүн байгаа. Ингээд бид гурав л байна даа.
Харин би их эр зориг гаргасны хүчинд хүйсээ солиуллаа. Тэгтэл Монголын сайтуудаар намайг хагалгаагаа даалгүй нас барлаа гэх мэтчилэнгээр зөндөө л бичсэн байсан.

 

- Хагалгаанд орчихно гэж итгэхгүй байсан учраас тийм шум гарсан байх. Одоо ч итгэх хүн ховор л байгаа байх. Мянга сонсохоор нэг үз гэдэг болохоор арга ч үгүй биз дээ?
- Зүгээр харуулна гэж байхгүй шүү. Хэдэн сая төгрөгөөр харуулна. Харах хүсэлтэй хүн байвал мөнгөө бариад ирэг /инээв/.

 

- Ямар ч байсан 58 насандаа ийм том зориг гаргана гэдэг мундаг байна шүү?
- Эмэгтэйчүүд хярзангаа оёулахад ямар аймаар байдаг билээ. Тэгээд л бодохгүй юу.

- Нээрээ, өөрийг тань мэс хагалбарт ороод ирснээс хойш “Глобал сан”, “Нөхөн үржихүйн эмэгтэйчүүдийн сүлжээ”-нээс эмчилгээний тань зардлыг даасан гэдэг бор шувуу нисэх боллоо. Энэ үнэн үү?
- Ямар ч “Глобал сан”, “Нөхөн үржихүйн эмэгтэйчүүдийн сүлжээ”, тэр байтугай бэлгийн цөөнхүүдтэй харьцдаг НҮБ, Улаан загалмайн нийгэмлэг миний зардлыг даагаагүй. Уучлаарай, ийм яриа гараад байгаад үнэхээр гайхаж байна. Хэрэв би тэднээс мөнгө авсан бол Тайландад мөнгөгүйтэх эрсдэлд орохгүй байх байлаа.
Харин намайг явахад бэлгийн цөөнхүүдийн “Хамтдаа”, “Дэмжих”, “Залуус-Эрүүл мэнд ”, “Эл Би Бэт” гэсэн төвүүд боломжоороо хандив өргөрсөнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. “Залуус-Эрүүл мэнд” төв гэхэд л намайг явахад үдэшлэг зохион байгуулаад 86 мянган төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Эдгээр байгууллагууд биднийг бэлгэвч, гель зэргээр хангаж, чадлаараа л холбоотой ажилладаг юм.

 

- Зардал нь хэдэн төгрөг болсон гэлээ?
- Зөвхөн мэс заслын зардал нь 65 мянган батт болсон. 65 мянган баттынхаа нэг долларыг 29 баттаар тооцдог ч арав, хорин жилийн өмнө 40 батт байснаараа бодож, надаас мөнгө нэхсэн.

 

- Тэгвэл зах зээлийн үнээсээ өндөр өртөг нэхсэн гэсэн үг үү?
- Тийм. Би интернетэд орж судлаад нэг долларыг өнөөгийн зах зээлийн ханшийн дагуу 29 баттаар тооцоолоод очтол надаас илүү мөнгө нэхсэн. Үүнээс болоод хүний нутагт эвгүй байдалд орсон. Бусад хоол хүнс, буудал зэрэг зардлаа яг таг тооцоолоод очсоноос болоод хүнд байдалд орсон гэх үү дээ.

 

- Хүний нутагт тийм байдалд орвол хэцүү шүү. Тэгээд ямар арга хэмжээ авав?
- Тэнд ердөө гурав хоног эмнэлэгт хэвтээд, 14 хоног хяналтад байсан. Учир нь үлдэгдэл мөнгөө өгөөд эмнэлгээс гар гэсэн шаардлага тавьсан. Буудлаасаа хүртэл хөөгдөөд гаргачихсан учраас долоонд нь ирэх билеттэй байсан ч зургаанд болгож наашлуулахаар “Air market”-ийн Вексигийн эхнэр Үен рүү утасдсан юм.
 Үен бид хоёр цэнгээт бүжгээр эртнээс холбоотой болохоор нэгнийгээ танидаг юм л даа. Тэгтэл хэдхэн цагийн өмнө утасдсан ч миний билетийг нэг өдрийн өмнө болгоод урагшлуулж, хөнгөн шуурхай үйлчилсэнд маш их талархаж байна.

 

- Монголдоо ирсэнээс хойш эмнэлгээр л явсаар байна уу?
- Бие маань их хүнд ирсэн болохоор Монголынхоо эмэгтэйчүүдийн том эмнэлгүүдэд хандаж үзсэн. Үйлс, Бүлтэн хоёр хүртэл “Бид эмэгтэйчүүдээ л эх барьж авахаас биш ийм зүйл огт мэдэхгүй” гээд хүлээж аваагүй.

 

Харин гуравдугаар эмнэлгийн Ерөнхий эмч Батчулуун гуай “Ганбууш аа чи ерөөсөө Эх нялхас руу очоод хэвт” гэж зөвлөсөн. Ингээд намайг яваад ороход эмнэлгийн дарга нь “Эрэгтэй паспорттой байгаа нь хүнд л байна. Гэхдээ өвчтэй хүнийг бид авахгүй гээд буцааж чадахгүй. Хэвт” гэж хэлээд надад нэг эрэгтэй эмч гаргаж өгсөн.

 

- Хэн гэдэг эмч вэ?
- Тэр эмч миний нэрийг хүнд битгий хэл гэсэн учраас хэлээд яах вэ. Англи хэлтэй, хөдөө, гадаа их явсан, туршлагатай эмч байсан.
Хэдийгээр намайг маш сайн эмчилж байсан ч миний бие нэг л таагүй байгаад байлаа. Удалгүй эмнэлгээс гарах болоход “Та манай багш дээр очоод эмчлүүлчихгүй юү” гэдэг санал тавьсан нь эмэгтэйчүүдийн их эмч, доктор Санждорж гуай байж таарсан. Энэ хүн дээр ирээд миний бие үнэхээр мундаг болж байна.

 

- Одоо энэ хэвтэж буй сувилал тань Санждорж гуайнх биз дээ?
- Тийм. Намайг ирэнгүүт надад угаалга хийхдээ үтрээ рүү гараа шургуулж “Нэг юм байх шиг байна аа” гэж хэлсэн. Тэгээд үтрээний доторхыг сайн тослоод өрөөндөө яв, алх гэдэг юм байна. Би ч чадлынхаа хэрээр өрөөндөө алхаад, яваад л байлаа. Тэгтэл маргааш нь алхаж байтал доороос нэг юм цухуйх шиг болохгүй юу.

 

- За. Юу байдаг билээ?
- Би байн байн толиор доодохоо хардаг юм л даа. Тэр аргачлалаараа толь тусгаад хартал үнэхээр нэг юм цухуйсан байхаар нь идээ бээр юм болов уу гэж айлаа. Сандраад Санждорж эмчид хэлтэл, зүгээрээ сайн алхаад бай л гэлээ. Алхаж байтал удалгүй доороос нэг цустай юм пал хийгээд газарт унахаар нь би ч сандраад “Хүүе ээ, хүн амьтантай ойртоогүй юмсан, зулбачихав уу даа” гээд гайхаж байтал эмч үзээд “Энэ чинь марло байна шүү дээ” гэсэн.

 

Намайг мэс засалд орсны дараа гурав, дөрвөн метр даавуу гаргасан юм. Тэрний үлдэгдэл л үлдсэн шиг байна лээ. Аз болоход Санждорж эмч Тайланд биш Тайваньд яг энэ мэс заслаар мэргэжил дээшлүүлж байсан юм билээ. Тийм ч болохоор намайг маш сайн эмчилж, тордож байна.

 

- Овоо доо. Мөн айхтар мэс ажиллабар шүү дээ?
- Анх ирэхдээ миний толгой эргээд уначих гээд байсан бол одоо бие засах өрөө рүү сэмбэлзтэл алхаж байна. Сууж чадахгүй байсан бол сууж чаддаг боллоо. Үнэхээр сайхан байна.

 

- Сайн байна. Цаашдаа яах бодолтой байна?
- Нэн түрүүнд Эрүүл мэндийн яамнаас гадаадад хувийн зардлаараа эмчилгээ хийсний 50 хувийг авмаар байна. Мөн паспортоо солиулмаар байна. Ингэхийн тулд Ганболд нэрээ солиулна.

 

Бөөгөөс надад гурван нэр санал болгосон юм. Намайг их гэрэл гэгээ цацруулж явдаг учраас Ганцацрал гэж нэрлэвэл зүгээр, бас од шиг гэрэлтдэг болохоор Ган-Од гэж байж болно. Эсвэл Ганболор гэж нэрээ аваарай гэж хэлсэн.  

 

- Сонгуулиа ямар ч байсан Ганболд нэрээрээ өгөх болох нь?     
- Харин тийм. Би их нийгмийн идэвхитэй хүн шүү дээ. Гэтэл сонгуулиа эмнэлэгтээ өгье гэтэл намайг хүрч ирж өг гэж загнаад бөөн хэл ам болсон.

 

- Аль дүүргийнхэн тэгж аашилсан юм бэ?
- Би Хан-уул дүүрэгт бүртгэлтэй. Хан-Уулынхан тэгж  аашилсан.

 

- Хэвтрийн хүнээс гэрт нь ирж саналыг нь авах ёстой шүү дээ?
- Харин тийм. Заргалдсаар байгаад эмнэлэгтээ саналаа өгөхөөр болсон. Би нийгмийн идэвхитэй баймаар байна шүү дээ. Монгол Улсын иргэн гэдгээ батлаад сонгуулиа л өгмөөр байна гэдгээ хэлсэн. Нам биш хүнээ л харж өгнө гэж бодож байгаа даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser купить План ПавловсРº купить Гари Гарисон Тутаев Кофеин — алкалоиР´ из кофе и чая купить Герик Курлово ЗакладкР¸ гашиш в БуйнаксРºÐµ MDMA в Тынде ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ЛахденпР¾Ñ…ÑŒÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Брянске измена от гашиша купить JWH ЖирновсРº Купить закладкР¸ марки в Щёкино купить Мет Мценск Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Мураше ТрамадоР» в Выборге стаф в ПустошкРµ спайс по закладкР°Ð¼Ð¸ санкт Рецепт винта закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ соль Купить закладкР¸ бошки в ШадринсРºÐµ как ÑƒÐ¿Ð¾Ñ€Ð¾Ñ‚ÑŒÑ Ñ триган д арма 24 биз как Ð³Ð¾Ñ‚Ð¾Ð²Ð¸Ñ‚Ñ Œ героин купить Гарик Игарка купить Хмурый БокситоР³Ð¾Ñ€ÑÐº Купить закладкР¸ гашиш в РыбинскРµ купить Герик Пестово купить ГертрудР° СосенскР¸Ð¹ купить Гаш КраснокР°Ð¼ÐµÐ½ÑÐº купить MDMA ВихоревРºÐ° ПсилоциР±Ðµ Ð¿Ð¾Ð»ÑƒÐ»Ð°Ð½Ñ †ÐµÑ‚овидн ая, Psilocybe semilanceata купить Герман Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ Ðº купить жидкий экстази Луга ЗакладкР¸ для книг Dead Mark купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы Чадан Купить закладкР¸ спайс в Ачинске купить Пятку Елец ЗакладкР¸ метадон в КерчьосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся
IP:95.181.177.169  2018-04-14 18:17:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.