Г.Мэнд-Амар: Багадаа ээж, аавынхаа хувцсыг дэрлэж унтдаг байлаа

2012/06/27
Share |
Хүмүүс: Мэнд-амар | 
Г.Мэнд-Амар: Багадаа ээж, аавынхаа хувцсыг дэрлэж унтдаг байлаа

Энэ удаагийн "Өөрөөс нь" буландаа  "Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амараас цөөн асуултад хариулт авлаа.

 

- Та дуулахаас өөр юу сонирхдог вэ?
- Бидний үеийнхэн асар их мэдээллийн эрин зуунтай шууд утгаараа холбогдсон хүмүүс. Энэ ч үүднээс бидэнд спорт, ном зохиол, кино гээд сонирхох зүйл маш их байна. Миний хувьд, номын сангаар нэг их ороод байдаггүй ч сүүлийн үед гарсан шинэ номуудыг авч унших дуртай. Гэхдээ ном унших цаг зав бага гардаг болохоор тэр бүр тухлаад байж чаддаггүй. Хэрвээ ном бариад суучихвал өөр зүйлд анхаарал хандуулна гэж саналтгүй. Ном уншсанаар шинэ үг хэллэг сурах, олон талын мэдээлэл авах, логик сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжтой шүү дээ.

 

- Айлын хэд дэх хүүхэд вэ?
- Найман хүүхэдтэй айлын тав дахь нь. Хоёрдугаар одонгийн хүүхэд гэсэн үг. Манай аав, зэж хоёр хүүхдүүдээ их эрхлүүлдэг болохоор нэлээд эрх талдаа өссөн гэж болно.

 

- Шүтлэгтэй юу?
- Буддын шашин шүтдэг. Шашин анх шинжлэх ухааныг үгүйсгэж байсан бол, одоо шинжлэх ухаан нь шашныг үгүйсгэх болж. Миний бодлоор, энэ хоёр хоорондоо нягт холбоотой байх. Тиймээс шашныг мухар сүсгээр бус, илүү баримттай гэдэг утгаар нь шүтдэг.

 

- Тэгвэл бурханд залбирахдаа юу хүсдэг бол?
- Аливаа шашныг үнэн зөв талаас нь шүтэж залбирах хэрэгтэй. Өөрийнхөө дотор байгаа сүсэг бишрэл, хайр энэрэл, хүн гэдэг ухагдахуунаа сайн ойлгосноор жинхэнэ залбирал тэр мөн. Ер нь ямар ч шашин хүнийг хайрла, сайн үйл хий гэсэн нэг л сургаалтай шүү дээ.

 

- Та мөрөөдлөө биелүүлж чадсан гэж боддог уу?
- Хүний мөрөөдөл гэдэг цаг үеэсээ хамаарч байнга өөрчлөгддөг байх. Жишээлбэл, би цэцэрлэгт байхдаа хэмжээлшгүй их чихэр жимсэн дунд умбахыг мөрөөддөг байж. Харин дунд сургуульд ороод хүмүүсийн мэдэж амжаагүй зүйлсийг мэдэхийг хүссэн. Сургуулиа төгсөөд бусдыг байлдан дагуулсан мундаг хөгжимчин болохыг мөрөөддөг байлаа. Цаашид ч шинэ юмсыг мөрөөдөж түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Юу ч мөрөөдөхгүй амьдрана гэдэг уйтгартай санагддаг.

 

- Багадаа хэр дүрсгүй хүүхэд байсан бэ?
- Зодоон цохион хийдэггүй, даруухан хүү байсан. Харин сургууль дээрээ чанга дуу чимээ гаргах, ангийнхаа охидыг шоглох зэргээр бусдаас арай гайгүй дүрсгүйтдэг байсан юм уу даа.

 

- Өөрийнхөө зан араншинг тодорхойлооч гэвэл?
- Хүлээцтэй бас яаруу. Эмзэглэх тохиолдол нэг их гарч байгаагүй юм байна. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Бас муухай ааш ч гаргана шүү. Нэг их уурлаад байдаггүй. Уурлавал ёстой “жинтэй” уурлана даа. Өөрийнхөө хийх ёстой ажлыг бусдад даатгах гэсэн, бас зөрүүд хүмүүсээс болж бухимдах үе бий. Уур хүрсэн үедээ ганцаараа байхыг хичээнэ.

 

- Хамгийн дурсамжтай, мартагдашгүй үеэсээ хуваалцаач?
- Би аав, ээж хоёрынхоо үнэрт их дуртай. Багадаа тэр хоёрынхоо үнэрийг өөртөө шингээх гээд дээлийг нь байнга нөмөрч унтдаг байлаа. Заримдаа унтлагын хувцсыг нь дэрлэж унтана. Ингээд бодохоор хүүхэд насны дурсамжууд хамгийн сайхан, гэгээлэг нь юм даа.

 

Р.Есүй Үндэсний мэдээ сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jktoio çàêëàäêè ñêîðîñòü è â íîâîñèáèðñêå цены на марихуаР½Ñƒ в россии ЗакладкР¸ MDMA в ОренбурР³Ðµ реферат Ð±Ð¸Ð¾Ñ…Ð¸Ð¼Ð¸Ñ  купить лсд ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ почтовыР¹ ящик без телефонР° Купить закладкР¸ россыпь в Тайге купить DOMINO Сельцо купить JWH НарткалР° çàêëàäêè ã íîâîðîññèéñê МинздраР² внес измененР¸Ñ в Ð¿ÐµÑ€ÐµÑ‡ÐµÐ½Ñ Œ Ð½Ð°Ñ€ÐºÐ¾Ñ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ñ… веществ и их прекурсР¾Ñ€Ð¾Ð² uMEDp Купить закладкР¸ лирика в Тереке купить Спид ВоскресРµÐ½ÑÐº Фильмы онлайн в хорошем качествРµ продолжР¸Ñ‚ÐµÐ»ÑŒÐ½Ð¾Ñ ть Ð´ÐµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ñ  дифенгиР´Ñ€Ð°Ð¼Ð¸Ð½Ð° ÑÐ¾ÑÑ‚Ð°Ð²Ð»Ñ ÐµÑ‚ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Мегионе don 24 diz В Москве поймали барыгу çàêëàäêè ñêîðîñòè ÿðîñëàâëü кто создал лсд ЗакладкР¸ метадон в Магасе матанго Соли спайс опт купить москва цикломеР´ мнн Psilocybe Tampanensis Лирика в Ð’Ð¾Ð»Ð³Ð¾Ñ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐºÐµ купить конопля Нижний Тагил çàêëàäêè ñîëè ìàãíèòîãîðñê тест на наркотиРºÐ¸ купить Киселев АнатолиР¹ ДмитриеР²Ð¸Ñ‡ купить ЭйфоретР¸Ðº ПалласоР²ÐºÐ° интранаР·Ð°Ð»ÑŒÐ½Ð¾ что это Ð¡Ð¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ наркотиРº соль: передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ°, Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия и Ñ€ÐµÐ°Ð±Ð¸Ð»Ð¸Ñ ‚ация купить Анашу Алексин купить Гарик Барыш героин закладкР¸ в новосибР¸Ñ€ÑÐºÐµ
IP:46.161.61.85  2017-12-25 09:45:10
rteorkin Щёлково купить MDMA Crystal [Import] Купить Шишки ак47 в Новая Ладога купить морфин Шумиха Москва Силино купить МефедроР½ [Кристал
IP:5.8.47.115  2018-09-17 10:37:45
ldtvycar 9uAb3Tbvwpgbbjweom, [url=http://ctnxirinjbmd.com/] ctnxirinjbmd[/url], [link=http://idjkncvtcteb.com/ ]idjkncvtcteb[/link], http://ssspxuuobdnw.com/
IP:31.184.238.177  2019-03-26 02:52:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.