Хүмүүс: Lopez Jennifer | |
Хэсэгхэн хугацааны өмнө нөхөр Марк Энтонигоосоо хагацсан Женнифер Лопес сэтгэлээр унах бус харин ч эсрэгээрээ жинхэнэ эрх чөлөө гэж юу болохыг мэдэрч яваа аж. Сураг сонсохнээ өдгөө дуучин бүсгүй ард нь бүжиглэдэг бүжигчин залуу Каспер Смарттай жиг ургуулсан билээ. Иймдээ ч жүжигчин бүсгүй сүүлийн үед нүүрэндээ гэрэл цацруулан явах болсон. Саяхан American Music Awards шагналыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр дуучин бүсгүй гял цал өнгөтэй бие барьсан комбинезон өмсч тайзан дээр гарч ирсэнээр эрчүүдийн сэтгэлийг догдлуулж орхижээ.
Түүний өмссөн өмсгөл дэндүү бие барьсан учраас Лопес нүцгэн биен дээрээ хувцсаа өмссөн нь тодорхой байсан юм. Дуучин бүсгүй ч эрчүүдийн харц түүнийг амтархан харж буйг мэдрээд тайзан дээр аль болох тачаангуй байрлал үзүүлэн зогсохыг хичээв. Эцэс сүүлдээ Лопес тэсгэл алдан тайзан дээр араас нь гарч ирж явсан рэпер эр Питбүлийн өмнө өгзөг хонгоо шидэлж гарчээ. Үүнийг нь танхимд сууж байсан түүний экс нөхөр Марк Энтони харж байсан ажээ.