Х.Отгончимэг: Зүгээр л жинсэн өмд, гитартай дуулж байгаа нь миний сэтгэлд хүрсэн гэх үү дээ

2012/06/29
Share |
Хүмүүс: Отгоо | 
Х.Отгончимэг: Зүгээр л жинсэн өмд, гитартай дуулж байгаа нь миний сэтгэлд хүрсэн гэх үү дээ

Рок альтернатив эмэгтэй дуучин гэдгээрээ Монголдоо ганц хэмээн нэрлэгддэг дуучин Х.Отгончимэгтэй ярилцлаа.

 

- Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
- Би нийслэлийн бага тойрогт зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх нь болж төрсөн. Бусдын л адил бага нас маань өнгөрсөн дөө. Эхлээд нэг их гадаа гараад тоглоод байдаггүй байсан. Нэг удаа гадаа гарсан чинь гоё санагдаад, түүнээсээ хойш байрныхантайгаа их тоглодог болсон. Голдуу хөвгүүдтэй хөлбөмбөг тоглоно. Одоо бодоод байхад бас эршүүд талдаа байсан юм болов уу гэж бодогддог шүү.

 

- Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?
- Манай аав Архангай аймгийн хүн. Залуудаа хөнгөн атлетикийн тамирчин байсан. Нас яваад ирэхээр жолооч болсон. Харин ээж маань Дундговь аймгийн хүн, насаараа нягтлан бодогч хийсэн. Нягтлан байсан болоод ч тэр үү бага байхаас л асар тооцоотой мундаг хүн санагддаг байсан. Намайг бага байхад тооны машин бараг байхгүй учраас сампин барьсан л хүн төсөөлөгддөг юм.

 

- Гэр бүлд тань урлагийн хүн байдаггүй юм байна. Дуу хууртай хэрхэн холбогдож байв?
- Бага байхад байрны ах эгч, лагерынхан Отгоо ороод ирээч гээд дуулуулаад чихэрээ боовоор шагнадаг байсан. Сүүлд сургуульд сурч байхдаа гоцлол дуу их дуулсан даа. Ардын дуу нэг хэсэг дуулдаг байж байгаад дараа нь өөрөө дуу зохиож эхэлсэн. Ер нь бодоод байхад би бас зожигдуу хүүхэд байсан юм шиг ээ. Сүүлд дуу зохиодог болж, түүгээрээ сэтгэл доторхоо илэрхийлж гаргадаг болсон санагддаг.

 

- Ардын дуу дуулдаг байсан хүүхэд яаж яваад рок, альтернатив дуучин болчихсон юм бэ?
- Наймдугаар ангид ороод ирэхээр хүүхдүүд өөрийнхөө сонирхлыг тодорхойлж эхэлдэг. Тэр үед л “МТV” зэрэг хөгжмийн сувгуудаар рок эмэгтэй дуучид их гардаг байсан. Энэ үеэс рок стиль таалагдаж эхэлсэн л дээ. Урлагийн хүн гэхээр заавал гоё ганган хувцас өмсөх биш энгийн мөртлөө цаанаа өөрийн гэсэн стильтэй рок эмэгтэйчүүд таалагдаж эхэлсэн. Зүгээр л жинсэн өмд өмсөөд, гитар бариад дуулж байгаа нь миний сэтгэлд хүрсэн гэх үү дээ. Тэр үед би өөрөө дуу зохиодог байсан. Рок эмэгтэй дуучдыг сонсоод миний зохиодог дуу ер нь иймэрхүү хэв маягтай байвал илүү гоё юм байна гэж бодогдсон.

 

- Зарим хүн рокуудыг танхай балмад, аймаар гэж тодорхойлох нь ч бий. Таны хувьд рокуудтай ойр ажилладгийн хувьд хэрхэн үнэлдэг вэ?
- Зарим нэг хүн намайг ч гэсэн рок дуучин учраас “Отгоо ч гэсэн аймаар” гэж бодоод байх шиг байдаг. Гэхдээ миний хувьд рок сонсдог, мэдэрдэг хүмүүсийн дунд байдгийн хувьд харин ч үзэл бодол нь төлөвшөөд боломжийн болчихсон хүмүүс сонсдог юм шиг санагддаг. Өөр албан тушаал эрхэлдэг ч рок хөгжмөө орхиогүй хүмүүсийг би танина. Мундаг ажил төрөлтэй мөртлөө рок хөгжмөө орхихгүй зав чөлөөгөөрөө дуулж хөгжимдөөд явдаг хүмүүс зөндөө л бий. Мөн үүний эсрэг талд бас рок гээд хэтрүүлж хэлбэрддэг, архи дарс уучихаад “хүнд гар” гэж харагдахыг хүсдэг хүмүүс ч бас бий л дээ. Тэгэхээр энэ бол харьцангуй ойлголт. Хоёр талтай л байна даа.

 

- Амьд хөгжмөөр уран бүтээл туурвидаг хүмүүс гитартаа зориулж их дуу хийдэг. Таны хувьд “Гитарын дуу”-г хэзээ яаж зохиож байв?
- 1997 он хавьцаа зохиосон байх аа. Тэр үед гитарын дуу гэвэл “Инээмсэглэл” хамтлагийн “Алив найзуудаа гитараа дарцгаая...” гээд дуу байдаг байсан. Тэр дуу их сайхан санагдаад, миний сайн найз ч гэсэн гитар маань байсан учраас зохиосон.

 

- Таны анхны дуу “Би ч үгүй”. Гэтэл энэ дуу бүр сүүлд хүмүүст хүрсэн шиг санагдаж байна?
- “Би ч үгүй” гэж дуу бол рок альтернатив маягаар зохиосон анхны маань дуу. Түрүүн би хэлсэн дээ, рок дуучдыг хараад өөрөө тэдэн шиг стилийн дуу зохиомоор санагдсан гэж. Яг тэгж бодсоны үндсэнд анх нэг иймэрхүү үг, аятай рок альтернатив чиглэлийн дуу зохиовол яах бол гэж бодож гаргасан. Энэ дууг эхний цомогтоо оруулаагүй. Хөгжмийн найруулгыг нь өөрчилж шинэчлээд хоёр дахь цомогтоо оруулсан.

 

- “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” гэж дуу их өвөрмөц санагддаг. Хэний зохиол вэ, яагаад дуулах болов?
- Энэ дууг модернист яруу найрагч Б.Галсансүх ах зохиосон л доо. Хамгийн анхны хувилбараар нь Нисванис хамтлагийн Л.Амгаа ах дуулж “Хүчилтөрөгч” цомогтоо оруулсан. Харин дараа нь би дуулж “Маргааш надад ирнэ” цомогтоо багтаасан. Нисванис хамтлаг дуулснаас бараг арван жилийн дараа би дуулсан. Тэр үед нэг хэсэг “Нисванис” хамтлагтай хамтарч ажилласан юм. Тэгээд хамтарч ажиллаж байсaн болохоор дуулахаар шийдсэн.

 

- Таны “Цаг хугацаа”, “Хайр дурлалын боол”, “Хорвоогийн нэг хэсэг” зэрэг сүүлийн үеийн уран бүтээлүүдийн аянууд хоорондоо төстэй болчихсон гэж шүүмжлэх хүмүүс мэр сэр байдаг?
- Миний хувьд адилхан гэж хэлэхгүй. Дууны цаана явж байгаа акорд зэрэг олон зүйл өөр. Яахав нэг хүн дуулж байгаа, тэгээд миний өнгө аястай гэдэг утгаараа адилхан санагдаад байж магадгүй. Тодорхой нэг дуучны өөрийнх нь өнгө аяс гэж байдаг. Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй өнгө аястай шүү дээ. Миний хувьд дуунуудаа адил байлгахгүй гэж хичээдэг. Тэгэхийн тулд жилд нэгээс хоёр дуу гаргадаг л даа. Тэгэхээр энэ яриаг бол шүүмжлэх дуртай л хүний үг гэж бодож байна. Эдгээр дуугаа хийхээр явж байхдаа олон хүнээс адилхан байна уу, яаж байна гээд асуудгаа асуугаад хийдгээ хийчихсэн учраас тэгж бодохгүй л байна.

 

- “Цаг хугацаа” дууг нэлээд дээр үед хийсэн гэж сонссон. Гэтэл бүр сүүлд цацагдсан?
- Тийм. Ер нь дууг удаан хадгалах тусам илүү сайн боловсрогддог. Эхний хувилбараар арай өөр байсан бол олон жилийн дараа сайжруулаад өөрчилсөөр сүүлд цацвал харин ч илүү хүнд хүрнэ гэж боддог.

 

- Тэгвэл таны хувьд цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөнө гэдгийг юу гэж ойлгодог вэ?
- Цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөнө гээд л байдгаараа гүйгээд л байдаг. Завгүй завгүй гээд л хийсэн зүйл байхгүй, тийм хүмүүс байдаг. Харин миний хувьд байнга тэгж завгүй гэж гүйгээд байх биш амрах үедээ амраад ажилтай өдрөө тэр цагаа зөв зохицуулахыг л хэлнэ гэж боддог.  

 

- Анхны тоглолтын дараах сэтгэгдэл ямар байсан бэ, магадгүй асар том ачаа аваад хаях шиг санагдсан уу?
- Маш их баярласан. Миний анхны тоглолт хоёр хоног болоход асар их урам орсон. Хүмүүс миний дууг сайн мэдээд намайг чин сэтгэлээсээ дэмжиж байгааг хараад дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан. Гэхдээ бас үүний хажуугаар хувийн амьдралдаа ч цаг зав гаргахаар шийдсэн. Дандаа дуу хуур гэж яваад сүүлд нь миний амьдралд хэн ч байхгүй байвал харамсмаар биз дээ. Тэгэхээр уран бүтээлийнхээ хажуугаар гэр бүлдээ цаг хугацааг үнэнчээр гаргахаар шийдээд хэсэг хугацаанд тэдэндээ цаг хугацаа зарцууллаа. Гэхдээ бас огт зүгээр суугаагүй. Хэд хэдэн уран бүтээл байгаа.

 

- Хөдөө, орон нутагт амьд хөгжмийг төдийлөн шимтэн сонсох залуус цөөхөн байдаг юм шиг ээ. Та магадгүй тэдэнд рок альтернатив урсгалыг мэдрүүлэх цаг нь болсон гэж бодохгүй байна уу?
- Хөдөө, орон нутагт огт мэдэхгүй биш, очиход таньдаг л даа. Хөдөө, орон нутгийнхан маань мөн л амьдрах гээд малынхаа сүү шимээр амьдралаа залгуулж байхад би бас очоод хэдэн төгрөгийг нь аваад яахав. Мэдээж зарим тохиолдолд баяр ёслолоор очоод үнэгүй тоглож болно л доо. Заавал тоглолт хийгээд ч юм уу, тэднийхээ хэдэн төгрөгийг аваад байх шаардлага байхгүй л гэж бодож байна. Аль аль нь болоод л амьдраад байгаа юм чинь. 

 

- Монгол поп, Монгол поп опера гээд стиль жанруудыг монголжуулах явдал их гарч байна. Магадгүй та Монгол рок альтернатив урсгалыг гаргаж ирэх бодол байдаг уу?
- Япон, Америк гээд бүх л орны дуу хөгжим өөрийн орныхоо онцлогийг шингээсэн өнгө аястай гоё санагддаг. Тэгэхээр монгол дуучдын уран бүтээл ч гэсэн өөрийнхөө орны онцлогийг шингээсэн байдаг байх л даа. Тэр утгаараа онцлогтой байна уу гэхээс заавал монголжуулна гээд хэт хуучинтайгаа холбоод байх биш илүү шинэлэг байвал зүгээр.  

 

- Монголд таниас өөр рок альтернатив эмэгтэй дуучин гарч ирээд өрсөлдвөл хэрхэн хүлээж авах вэ?
- Ер нь өрсөлдөгч олон байж хэн нь хэн бэ гэдэг нь тэр дотроос гарч ирнэ. Тэгэхээр гарч ирвэл сайхан л байна. Өрсөлдөөн дундаас сайн уран бүтээл гардаг.  

 

- Сүүлийн үед амралтын байдалтай байгаа ч гэсэн ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
- Зарим нэг уран бүтээлчид маань намраас юм уу, арваннэгдүгээр сараас тоглолт хийгээч гээд шахаад байгаа. Ямар ч байсан намраас уран бүтээлдээ шаргуу ороод нэг тоглолтын төлөвлөгөөндөө орох байх. Шинэ дуунууд байгаа. Зарим нэгээс нь хийж л байна. Гэхдээ бэлэн болгох боломж гараагүй байна. Нэг их яарахгүйгээр сайн уран бүтээл хийхийн төлөө их бодож чармайлт гаргана.

Б.Золзаяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить Кокаин в НелидовР¾ ЗакладкР¸ трамадоР» вКрасноРºÐ°Ð¼ÐµÐ½ÑÐºÐµ закладкР° для книг киев Купить бошки в Йошкар-О
IP:141.101.132.241  2018-02-15 00:18:15
jaoiopmser Ìîñêâà ÂÀÎ êóïèòü çàêëàäêó MDMA Crystal [Import] Ìîñêâà Àëòóôüåâñêèé êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ñóïåð Êà÷åñòâà [Ecuador] Ìîãî÷à êóïèòü LSD-25 â ìàðêàõ 250ìê êóïèòü Âèíò Òèìàø¸âñê Гаш в питере Ïàðõàð êóïèòü Ìåòàäîí Íàðêîòèêè â Ïë¸ñå Ïîëòàâñêàÿ îáë. êóïèòü çàêëàäêó áîøêè Òâåðü êóïèòü çàêëàäêó ãàøèø Ýëèðèÿ êóïèòü çàêëàäêó ãàøèø Êèðñ êóïèòü çàêëàäêó Êîêàèí êóïèòü molly Øåáåêèíî Áðàéòóîòåðñ êóïèòü Ãåðîèí Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ наркотиРºÐ¸ купить в аптеке 2016 Âîëæñê êóïèòü ìàðèõóàíó Êóðñê êóïèòü çàêëàäêó øèøêè Õàðïåíäåí êóïèòü çàêëàäêó Cocaine Óñòü-Êóò êóïèòü çàêëàäêó VHQ GanBang Cocaine 98% Peru МексикаР½ÑÐºÐ¸Ðµ грибы Ïåðíèê êóïèòü Ìåòàäîí Øèõàíû êóïèòü çàêëàäêó Ãàøèø [LV] êóïèòü êëàä â Íèæíèé Òàãèë Ãðèíñáîðî êóïèòü Ãåðîèí Êîëäèíã êóïèòü çàêëàäêó Cocaine Видео как нюхают бензин Âîðîòûíåö êóïèòü çàêëàäêó Cocaine êóïèòü ãàøèø ÷åðåç òåëåãðàìì Âåëîñèïåäû â Êóðñêå Ãàøèø â Ñòóïèíå Êîóðòëàíä êóïèòü ìàðèõóàíó Ïàëìåðñ Êðîññèíã êóïèòü ìàðèõóàíó àìôåòàìèí è ïå÷åíü Òàëäîì êóïèòü çàêëàäêó LSD 220 mkg Ëóòóãèíî êóïèòü áîøêè Ñêîðîñòü a-PVP â Áåëîçåðñêå Àõòóáèíñê êóïèòü çàêëàäêó Cocaine Ëèòòëåòîí êóïèòü Cocaine
IP:193.32.94.102  2018-08-05 22:50:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.