Дуучин С.Наран: Би лесби биш, одоохондоо ханилчихмаар эр хүн алга

2012/06/29
Share |
Хүмүүс: Наран | 
Дуучин С.Наран: Би лесби биш, одоохондоо ханилчихмаар эр хүн алга

Поп дива, дуучин С.Наран олон нийтийн дуучин гэхээсээ илүү мэргэжлийн хүрээнийхэн, мөнгөтэй баячуудаар хүрээлүүлсэн цөөхөн фэнтэй гэгддэг. Хоолойн чадал чансаагаар бусдаас эрс ялгардаг тэрбээр уран бүтээлдээ тоог биш чанарыг голчлон анхаардаг. Тиймдээ ч бусдыг бодвол түүнд тоо томшгүй олон дуу байдаггүй бөгөөд хийсэн уран бүтээл бүхэн нь хит болж чаддаг. Харин сүүлийн үед тэрбээр фэнүүдээ багагүй чилээлгээд байгаагийн шалтгаан нь түүнийг тун удахгүй хуримлаж, казах түмний “бэр” болох гэж байгаатай холбоотой гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Гэвч дуучин бүсгүй маань энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн бөгөөд “Юун казах эр вэ.

 

Би ганц ч казах хүн танихгүй” хэмээсэн байна. Харин түүнийг гэрбүл болох талаар төлөвлөсөн зүйл байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Мэдээж эмэгтэй хүн болсон хойно хань ижил, үр хүүхэдтэй бололгүй яахав. Намайг одоо сонин хэвлэлээр янз бүрээр бичих юм. Ямар ч байсан хэвлэлд бичсэн шиг би ижил хүйстэн биш учраас хэзээ нэгэн цагт гэр бүл зохионо. Одоохондоо ханилчихмаар эр хүн алга байна” хэмээн хариулжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.