Ц.Цогзолмаа: Автомат машинд сонгогчид итгэхгүй байна

2012/06/29
Share |
Хүмүүс:
Ц.Цогзолмаа: Автомат машинд сонгогчид итгэхгүй байна

Нийслэлд МАН-аас хүч үзсэн нэр дэвшигчид хяналтын тооллогыг дурын машинд хийхгүй  сонгуулийн хэсгийн хорооноос тусгайлан заасан машинд хийх шаардлага тавьж байгаа нь автоматжуулсан төхөөрөмжөөр санал хураах журмыг зөрчсөн гэж тэд үзэж байна. Нийслэлийн 9 дүүрэгт нэр дэвшигчид яг ийм төрлийн маргааныг үүсгэж байгаа тул нийслэлийн дүн эцэслэн гарахад чамгүй саад учруулах бололтой. Нийслэлийн СБД-т МАН-аас нэр дэвшсэн Хотын орлогч Ц.Цогзолмаа, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар 15 цагт хэвлэлийн хурал зарлаж, сонгуулийн санал тооллогыг гар аргаар хийх боломж олгож өгөхийг СЕХ-оос хүсч, саналын автомат системд итгэхгүй байгаа сонгогч олны төдийгүй, нэр дэвшигчдийн эргэлзээг тайлж өгөхийг хүслээ.  СХД-т нэр дэвшигч Д.Сумъяабазарын автоматаар тоолсон саналын хуудас, гар аргаар тоолсон дүнгээсээ 120 хуудсаар зөрсөн зэрэг санал тооллогын үед гарсан олон тооны зөрчлөөс үүдээд автомат машины тоон дүнг гар аргаар тоолсон дүнтэй тулгах саналтай байгаагаа МАН-аас гадна УИХ-ын сонгуульд оролцож байгаа 10 нам, 2 эвсэл СЕХ-нд илэрхийлээд байгаа. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хэлэхдээ СБД-ийн сонгогчид бидний өгсөн санал үнэхээр бодитой тоологдсон эсэхэд эргэлзэж байна гэдгээ нэр дэвшигдэд илэрхийлээд байгаа учраас бид хяналтын тооллогыг дурын саналын хайрцагт хийх, эргэлзээтэй дүн гарвал улсын хэмжээнд саналыг хуудсыг гар аргаар давхар тоолон шалгаж, ард иргэдийн саналыг баталгаажуулах боломжийг олгохыг СЕХ-оос хүсч байна гэсэн юм.

 

Нэр дэвшигч Ц.Цогзолмаа хэрэв нийслэлийн 9 дүүргийн хяналтын тооллогын дүнд эргэлзээ гарвал улс төрийн бусад нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх ашиг, түүний цаана ард иргэдийн ардчилсан  сонголтыг хүндэтгэж саналыг гар аргаар дахин тоолох, зөрчил дутагдал илэрвэл даруй засч залруулах нь зүйтэй гэсэн юм. Ц.Цогзолмаа хэрэв нам эвслүүдийн саналыг СЕХ хүлээж авахаас тодорхойгүй шалтгаанаар татгалзвал хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. СБД-ээс нэр дэвшигчид гар аргаар санал тоолох ажлыг хийхдээ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, улс төрийн намуудын төлөөллийг байлцуулахыг хүсч байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить закладкР¸ спайс в Белой Калитве ОптЛист — поиск поставщР¸ÐºÐ¾Ð², оптовикР¾Ð² и произвоР´Ð¸Ñ‚ÐµÐ»ÐµÐ¹ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Касли ЗакладкР¸ россыпь в ТогучинРµ Online Ñ‚Ñ€Ð°Ð½ÑÐ»ÑÑ †Ð¸Ñ ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Аниве купить БеладонР½Ñƒ МантуроР²Ð¾ Купить трамадоР» в СалехарР´ стаф в Новая Ладога Купить бошки в МантуроР²Ð¾ купить АмфетамР¸Ð½ Судогда трип репорт экстази дональд трамп ЗакладкР¸ героин в Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ ÐºÐ¾Ð¼ Магазин biz ЗакладкР¸ шишки в Ð¢Ð°Ñ€ÐºÐ¾Ð²Ð¸Ñ ‡Ðµ-сале купить белый порошок Новый Оскол росбалт кокаин ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ЗарайскРµ Купить бошки в Ртищево купить Тёмный Ð—Ð»Ð°Ñ‚Ð¾ÑƒÑÑ ‚ купить Марка Боготол Соль в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-7 купить закладкР¸ в ÐÐ¾Ð²Ð¾Ñ…Ð¾Ð¿Ñ ‘рске марки закладкР°Ð¼Ð¸ МеталлоР±Ð°Ð·Ñ‹ Минска – Ð¼ÐµÑ‚Ð°Ð»Ð»Ð¾Ñ ‚оргующи е компаниР¸ в Минске и Минской области Спайс в Юрьевом-
IP:5.101.219.236  2018-06-21 20:12:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.