УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахуудыг баривчилжээ

2012/07/02
Share |
Хүмүүс: Б Чойжилсүрэн | 
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахуудыг баривчилжээ

Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар энэ сарын 17-нд Өмнөговь, Улаангом суманд иргэдэд мөнгө тараасан бичлэг интернетээр цацагдаж, улс төрийн намууд энэ мэдээллийг шалгуулахаар цагдаад мэдэгдээд байсан. Мэдээж нэр дэвшигч өөрөө улайм цайм мөнгө тараахгүй, түүний дор ажиллагсад уг үүргийг гүйцэтгэж байсан. Увс аймгийн оюутны холбооны Тэргүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох нар нэр бүхий оюутанд 150 мянган төгрөг тарааж буй бичлэг байгаа. Цагдаагийн байгууллагууд шалгалт хийж байсан бөгөөд мэдээлэл үнэн болох нь батлагдаж Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахыг цагдан хорьжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.