Жүжигчин Р. Анхням: Эротик сэдэвтэй киноны урилга ирвэл татгалзахгүй

2012/07/02
Share |
Хүмүүс: Анхням | 
Жүжигчин Р. Анхням: Эротик сэдэвтэй киноны урилга ирвэл татгалзахгүй

Тун саяхан Соёлын тэргүүний ажилтан хэмээх цолоор энгэрээ мялаагаад авсан жүжигчин Анхням ухаан сууж томоожих болоогүй гэнэ. Түүний ойр тойрны хүмүүс Анхням айлын эзэгтэй, алаг үрийн ээж болоод нас тогтож, хорвоогийн жамаар намба сууж, даруу төлөв байх болсон гэж байсан ч үгүй бололтой. ”Зүүдийг минь эргүүлж өгөөч буюу стриптиз блюз” жүжиг, “Хоёр өдөр, гурван шөнө”, “Сексийн эрх чөлөө” зэрэг эротик кинонд гол дүр бүтээсэн тэрбээр дахин эротик киноны урилга ирвэл татгалзахгүй гэнэ. Нэг хэсэг эрос хатагтай, тайчигч эмэгтэй гээд л элдвээр хэлүүлж байсан жүжигчин бүсгүй саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Миний нас залуухан байна. Ямар нэг кинонд нүцгэлэх шаардлага гарвал би татгалзахгүй. Яагаад гэвэл би жүжигчин хүн шүү дээ. Энэ бол миний ажил, мэргэжлийн шаардлага” хэмээн хариулжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.