МУГЖ И.Одончимэг: Би яг л зохиол дээр гардаг шиг галзуу дурлачихаад байна

2012/07/02
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
МУГЖ И.Одончимэг: Би яг л зохиол дээр гардаг шиг галзуу дурлачихаад байна

"Х-Түц" продакшны тулгын гурван чулууны нэг гэгддэг МУГЖ И.Одончимэг уран бүтээлдээ эргэн ороод удаагүй байгаа. Өнгөрсөн жил хоёр дахь охиноо төрүүлсэн тэрбээр энэ зун шинэхэн кино хийхээр ажилдаа ханцуй шамлан ороод байна. Том охиныхоо аав Н.Зоригтоос өрх тусгаарлаж, арав гаруй жил ганц бие ээж явсан тэрбээр дөрвөн жилийн өмнөөс эхлэн хамтлагийнхаа жүжигчин Т.Бархүүтэй ханилах болсон. Тэдний талаар салсан сарнисан гэх мэдээлэл нэлээд цацагдаж байсан ч аль ч мэдээлэлд тайлбар, няцаалт хийдэггүй байсан хосууд нялх охиныхоо хамтаар шинэ байрандаа орж, төвхнөөд байгаа гэнэ. “Би хэзээ ч зохиол дээр гардаг шиг галзуу дурлаж үзээгүй” хэмээн хэдэн жилийн өмнө нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан Одноо өнөөдөр галзуу дурлалынхаа аагинд шатаж яваа бололтой.

 

Учир нь гавъяат маань “Би кино жүжгийн зохиол дээр гараад байдаг шиг нэгнийхээ төлөө үхэж чадах тийм агуу хайртай учирч үзээгүй байлаа. Харин одоо бол би хамгийн аз жаргалтай, хамгийн сайхан хайртай учирсан хүн гэж өөрийгөө хэлнэ. Нэг үгээр хэлэхэд би яг л зохиол дээр гардаг шиг галзуу дурлачихаад байна” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр Т.Бархүүгээ олон залуусын дундаас сонгож ханилсан болохоор түүнийг хамгийн сайн эр хүн гэж боддог гэнэ лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.