Хийлч Дээгий: Би амьдралын үнэт зүйл болох өөрийнхөө нөгөө талыг олсон

2012/07/02
Share |
Хүмүүс: Дээгий | 
Хийлч Дээгий: Би амьдралын үнэт зүйл болох өөрийнхөө нөгөө талыг олсон

- Хийлч Дээгий жилийн жилд, хаврын хаварт уран бүтээлийн тоглолт хийж, сонгодог хөгжмийн ертөнцөөр биднийг аялуулсаар үзэгчид нэгэнт хүлээдэг болчихож. Энэ жилийн тоглолт зуны дэлгэр цагт товлогдсон юм байна. Тоглолтын онцлог нь юу байх вэ?
- Долдугаар сар бидний хувьд наадам, жуулчдын сар. Энэ удаагийн тоглолтоо зун товлосон нь зөвхөн Монголдоо бус дэлхийд хандсан тоглолт хийе гэсэн санаанаас үүдэлтэй. Хөгжим бол хэлмэрчлэх шаардлагагүй урлаг. Тиймээс гадаадын жуулчид эх нутгийн маань байгалийн сайхныг бишрэхээс гадна Монголын сонгодог урлаг ийм түвшинд явж байгаа юм байна гэдгийг  хараасай гэж  хүсч байгаа. Энэхүү тоглолтоороо монголчууддаа барьж буй нэг том бэлэг гэвэл дэлхийн  хэмжээний чансаатай хийлчдийн нэг  Дилана Женсон энэ тоглолтод ирж оролцож байгаа.

 

П.И.Чайковскийн тэмцээнээс Америкт анх удаа мөнгөн медаль авчирч байсан энэ алдартай эмэгтэйгээр би Америкт суралцаж байхдаа хичээл заалгах завшаан тохиосон. Тоглолтоо “Чайковскийн үдэш” гэж нэрлэсэн  Уран бүтээлчдийн  тэр бүр халдаж тоглодоггүй, жинхэнэ хийлчдийн чансааг шалгадаг П.И.Чайковскийн хийлийн  концертын 3 ангийг энэ үдэш тоглоно. Энэ утгаараа  дэлхийн хэмжээний тоглолт болно гэж онцолж болно. Америкт  ийм хэмжээний тоглолтыг үзэхийн тулд хэдэн сарын өмнөөс билетээ захиалан хүлээдэг. Тоглолт маань долдугаар сарын 7-ны үдэш Тусгаар тогтнолын ордонд болно. Үнэхээр гайхалтай сонгодог үдэш болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. 

 

- П.И.Чайковский бол яах аргагүй сонгодог урлагийн эрхэм дээд зиндаа нь. Сайхан мэдээ байна. Нөгөө талаар таныг сонгодог урлагийг масст ойртуулж, амт шимтийг нь эгэл үзэгчдэд мэдрүүлж өгсөн гавьяатай гэж би боддог. Таны эрч хүчтэй, орчин үелэг, донжтой имиж энэ үдэш тэр чанараа хадгалах болов уу. Хэт сонгодог тоглоод хүндэрчих болов уу гэсэн асуулт үзэгчдэд бас гарч ирнэ?
- Хүний зүрх сэтгэлийг дамжин хэдэн мянган жилдээ амьдарсан энэ гайхамшигтай  урлаг  хүндрэлгүйгээр манай үзэгчдэд таалагдана гэж би найдаж байгаа. Харийн урлаг биш байгаасай гэж боддог нь миний уран бүтээлийн амин сүнс болж явдаг.  Сонгодог хөгжмийг жирийн хүмүүст ойртуулах нь миний энэ мэргэжлийг сонгосон хамгийн том үүрэг гэж боддог .Би үзэгчидтэйгээ ойрхон байж, хөгжмөө тайлбарлаж тоглох дуртай. Би том байшин харуулахыг хүсэхгүй байна. Гүүр тавьж өгнө. Тэр утгаараа таны хэлдэгчлэн Дээгий имиж энэ үдэш алдагдахгүй. Энд сонгодог ч байна, хөнгөн сайхан мэдрэмж ч байна.

 

- Та бол ХБК-ийн бүтээгдэхүүн. Таны бага насны зургийг хараад төрсөн сэтгэгдэл гэвэл тэр л ягаан байшинд балчраасаа хүмүүжсэн хүүхдүүд дундаас тань шиг алдар хүндийн тавцанд гарч, урлагийн дэвжээнд хүчирхэг өрсөлдөж яваа нь ховор байна л даа. Дараа нь холын мөрөөдөл Америкт суралцлаа. Тэндэх он жилүүд, америк соёл таныг хувь ертөнц болоод уран бүтээлчийн хувьд маш сайн задалсан юм шиг анзаарагддаг. Та санал нийлэх үү?
- Тийм шүү. Хүн задрахад бэлэн болсон үедээ л задардаг.Тэр нөхцлийг ХБК  маш сайн тавьж өгсөн байдаг. Хүнийг язгуураар нь сургаж, суурийг нь гүн бат тавьж өгдөгөөрөө орос буюу академик школ гайхамшигтай л даа. Сул тал нь өөрийгөө голонгуй болгож орхидог. Хүн өөртөө чамлалттай ханддаг болгочихдог гэсэн үг л дээ. Гэтэл америк соёл яг эсрэгээрээ. Тэнд хүн өөрөө өөртөө Моцарт байхыг сургадаг, тунхагладаг. Хөгжмийг тоглохдоо чи өөрийнхөө өнгө аясыг гаргаад ирж болно, юу нь муу гэж америкчууд үздэг. Энэ хоёрын огтолцол дээр уран бүтээлчийн хувьд хүн өөрийгөө нээж, арга барилаа олж авсандаа олзуурхдаг.

 

- Дээгий сонгодог урлагт имижээ бүтээж, брэндээ тунхаглалаа. Хатан хаан нь боллоо. Амжилтын нууц нь юу вэ?
- Би өөрийгөө хатан хаан гэж хэлмээргүй байна. Харин хийлч Дээгий гэдэг брэнддээ дуртай. Энэ бол миний бахархал. Надад ирсэн хамгийн том шагнал. Эцэг эхээс заяасан нэрийг ажил мэргэжлээрээ бий болгосон алдраар орлуулж, дуудуулж явна гэдэг хэн хүнд олдохгүй хувь заяа басхүү гайхамшигтай сэтгэлийн таашаал.

 

- Үнэхээр ч та бол бидний үед амьдарч буй баатар. Таныг хувь мөн чанарыг ажиглаж байхад хэт өөрийнхөөрөө, ихэмсэг бардам амьдарч, оршиж чадаж байна. Ихэнх нүүдэлчин, жижиг үндэстэнд байдаг бие биеэсээ хамааралтай, өөрийнхөөрөө бус бусдад таалагдах гэж амьдардаг зан чанар танд байдаггүй. Зөвхөн өөртөө таалагдаж, өөрийнхөөрөө амьдрах агуу чанар танд байна.
- Баярлалаа. Эмэгтэй хүний амьдралд нас их чухал байдаг юм байна. Би бүсгүй хүний дэлгэрэх нас буюу гуч гарсан насан дээрээ зогсож байна. Хориод нас айж эмээх, сурч боловсрох, сонсож дуулах нэг ёсны авах нас байдаг бол гучаад нас өөрийгөө таньж мэдсэн, өөртөө эзэн байж, юу хэлэхээ, юу хүсч байгаагаа мэдэрдэг нас юм байна. Би яг л тийм насан дээрээ явна. Би дэлгэрч байна, эрч хүч мэдрэгдэж байна. Магадгүй тийм учраас таны нүдэнд тэгж харагдаж байгаа байх. 

 

- Бальзакийн нас гээд утга зохиол хүртэл мөнхөрсөн нас л даа, үнэхээр...
- Энэ насандаа олон гайхамшигтай зүйлийг бүтээх юмсан, эрч хүчээр дүүрэн амьдрахсан, бусдад тэр жаргалаасаа түгээхсэн гэж хүсдэг. Миний хөгжмөөр дамжуулан  хүмүүс  жаргалыг өгөх гэсэн хүслийг минь хүлээж авдаг байх аа гэж  найддаг. Хамгийн чухал нь би дуртай зүйлээ өөрийнхөөрөө хийж өөрийнхөөрөө л амьдарч явна. Насны эцэст эргээд харахад харамсах зүйлгүй амьдар. Чи хоёр дахин амьдарсан мэт санагдана гэж далай багш хэлсэн байдаг шүү дээ.  

 

- Та бол Монголын од, яах аргагүй сонирхлын бай. Тэр утгаараа таны хувийн амьдрал бусдын нүд чихэнд их содон байдаг нь нууц биш. Хэрвээ нууц биш бол хоёр дахь амьдрал, сонголтынхоо тухай манай уншигчидтай хуваалцаж болох уу?
- Мэдээж олны нүдний өмнө уран бүтээл хийж яваа болохоор тодорхой хэмжээнд хүмүүсийн хараанд өртдөг л байх. Тэглээ гээд зөвхөн надад хамааралтай миний амьдралыг сонирхож байгаа хүн бүхэнд дэлгээд явах нь зохисгүй байх л даа.  Миний эзэмшсэн мэргэжил эрхэмсэг сайхны бэлгэ тэмдэг болж хүмүүст хүргэх зүйлээ хүргээд явж байгаа нь  л хангалттай болов уу. Намайг сонсдог хүмүүс миний амьдралыг  хөгжмөөс минь илүү сонирхдог гэж би бодохгүй байна. Бусдын л адил амьдралыг үзэж туулж, жаргахдаа жаргаж, сурахдаа суралцаад л явж байна.

 

- Бальзакийн насан дээрээ яваа, түүнийгээ тун ч их мэдэрч буй хийлч эмэгтэйтэй хүүхэн ертөнцийн тухай ярилцмаар санагдаж байна. Эмэгтэй хүн хэн болох, амьдралд хэрхэн хандах ёстой, утга учир нь юу юм гээд олон асуулт байдаг. Та бодлоо хуваалцаач?
- Эмэгтэй хүнд эрчүүдийг бодвол боломж илүү  байдаг гэж би боддог. Асар олон тэр боломжуудаас авч, барьж чадсан нь амжилтад хүрдэг. Эмэгтэй хүн байгалиас заяасан гоо үзэсгэлэнтэй учраас түүнийгээ тордох нь үүрэг. Бүр нэн тэргүүний үүрэг.Нөгөөтэйгүүр эмэгтэй хүн өөрийнхөө дотоод руу өнгийж байх хэрэгтэй. Таны асууж байгаа эмэгтэй хүн байхын утга учир юу вэ гэдгийг өөрөөсөө байнга асууж байх хэрэгтэй. Эмэгтэй хүн хэрвээ сонсч л чадвал интуаци /зөн совин.сурв/ нь маш хүчтэй амьтад шүү дээ. Ийм чанар гэтэл эрчүүдэд байдаггүй. Энэ чухал чанараа хөгжүүлчихвэл эмэгтэй хүн өөртөө итгэл алдарч, эргэлзэх, бусдаас дэмжлэг хүсч, лам хараар явах ч шаардлага байхгүй. Хувь заяагаа сайн байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирчихаад явж байхад эмэгтэйчүүд бидэнд маш их баялаг бий.

 

- Сайхан хариулт байлаа. Санал нийлж байна. Ингэхэд залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Дээгийгийн хувьд залуу насны чимэг хэр их байдаг бол?
- Эртхэн тусмаа сайн гэж нэг үг байдаг байх аа. Нэгэнт алдахгүй хүн гэж байхгүй учраас эртхэн алдаад, амсаад, ухаажчихсан нь дээр гэсэн санаа. Амьдрал хүнд дааж баршгүй ачаа үүрүүлдэггүй юм шиг санагддаг. Харин тэр  ачааг яаж дааж тэнцүүлж явахыг хүн ухаанаараа залдаг. Хорь дөнгөж гарч явахад олон учрал ирдэг. Тэр бүхний дунд хүн өөрийгөө бий болгодог юм шиг санагддаг. Амьдралын минь уриа, зарчим болсон багшийн маань хэлсэн нэг үг бий. “Эмэгтэй хүн чадалтай л байх хэрэгтэй” гэж. Магадгүй миний өдий зэрэгтэй яваа нь энэ үгийг би амьдралынхаа зарчим болгосонтой холбоотой болов уу. Өөрийн бизнестэй, сургуультай, оршихуйтай болчихсон хатагтай нарыг  хараад надад нэг их сайхан сэтгэгдэл төрдөг. Амьдралын аз жаргал, амт, хатуу ширүүн бүхнийг өөрийнхөөрөө туулаад, хатуужаад бас баялгаа бүтээчихсэн хатагтай нар.  Тэд чадалтай байдаг. Би тийм  болохыг мөрөөддөг.

 

- Тэгвэл эмэгтэй хүний хүч нь юундаа оршдог юм бол?
- Амжилттай байхын үндэс нь ухаан, мэдрэмж.  Хамгийн чухал нь бурхнаас заяасан хувь төөрөг. Энэ бүхэн нийлээд  асар их хүчийг бий болгодог.

 

- Алдар нэр танд юу авчирсан бэ?
- Алдар нэр гэдэг чин зорилго, хүсэл мөрөөдөл, дуслуулсан хөлсний үнэ цэнэ байдаг. Би хийлч гэдэг мэргэжил эзэмшихийн тулд уйгагүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ хамгийн сонин нь юу гээч. Би хөгжим тоглох дуртай болоод л өдөр шөнөгүй хийл тоглоод суусан юм биш.  Нэг талдаа хүсэл сонирхол нөгөө талдаа миний талх байсан. Нэг ёсондоо миний ажил байсан гэсэн үг. Би ХБК-д алдартай хийлч болно ч гэж зорьж ороогүй. Сургуулиа төгсөөд ядаж л ажилтай болно, хоолоо олоод идчихнэ гэж бодсон. Ээж маань миний охин хийлч болоод ядахдаа л цэцэрлэгийн багш болно гэж хэлж байж билээ. Азаар миний хувь тавилан, хөдөлмөр хоёр намайг алдар нэрт хүргэсэн. Хийл хөгжим жаргал зовлон орших хорвоогийн амьдралыг мэдрэмжээр аргадах ухаан хайрлаж түүгээр дамжин ирсэн алдар хүнд хүн шиг амьдрах боломжийг надад өгсөн дөө. Энэ мэргэжил энэ хөгжим намайг хүний сайн анд нөхөд, хайр сэтгэлтэй учруулсанд би баярлаж явдаг.

 

- Ойрд сонсоогүй чин, үнэн үгс байна. Ийм залуу эмэгтэйгээс хайр дурлалын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хайр гэж юу вэ? Таны амьдралд юу өгдөг бол?
- Хайр бол ус. П.Анужин багшаар “W” клубийнхээ нээлтэд лекц уншуулахдаа нэг л зүйлийг тогтоож авсан. Тэр нь эмэгтэй хүн 30 минут тутамд балга ус ууж байх хэрэгтэй гэж.  Хайр яг л ийм зүйл. Эмэгтэй хүн эр хүнээс ер нь юу хүсдэг гээч. Хайр халамжийг л хүсдэг. Ганцхан үүнийг өгчихөд л бусад нь аяндаа болоод явчихдаг. Хайр халамж жаахан дутаад ирэхээр  л эмэгтэй хүн гундаж эхэлдэг. Дотор нь  зэвүүцэл, гутрал төрдөг. Бүх юм утгагүй санагддаг. Тэднийг хайрлаад л байвал чиний төлөө юуг ч хийнэ. Балга ус шиг хайраар эмэгтэй хүн амьдардагюм шүү дээ. Гэхдээ тэр усны ундаргыг эмэгтэй хүн өөрөө бий болгодог байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Ухаалаг эмэгтэйчүүдийн хамгийн чухал зарчмуудын нэг нь эрэгтэй хүнийг сайн ойлгож  тэр чинээгээрээ хайрыг нь татаж чаддаг.  Тэгэхээр эмэгтэй хүнээс өөрөөс нь ундаргатай байгаа биз..

 

- Та ер нь эр ертөнцийг хэр ойлгодог эмэгтэй вэ?
- Хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэхээсээ өмнө тэр бүр ойлгохоо ч мэдэхгүй, ойлгохыг ч хүсэхгүй гэх нь хаашаа юм, он жилүүдийг туулж ирсэн. Алдаагүй амьдрал гэж байдаггүй болохоор алдаа оноон дундаа л эр, эм хүмүүсийн хоорондын ертөнцийг ойлгодог болж байна. Ойлгох тусам хайрыг улам мэдэрдэг юм байна. Эр хүн гэдэг харахад эрс шулуун хатуу юм шиг хэрнээ дотроо биднээс ч илүү зөөлөн ертөнц байдаг юм шиг санагддаг. Хөвгүүдийг багаас нь л эр хүн уйлдаггүй юм гээд л өсгөдөг шүү дээ. Ядахдаа бидэн шиг уйлж дуулаад гуниг гутралаа гаргачих боломжийг тэдэнд бурхан олгосонгүй. Би эр хүнийг хайрлаж бас өөрийгөө хайрлуулж сургасан эмэгтэйчүүдээр бахархдаг. Айл бүхний амьдрал харилцан адилгүй. Гэхдээ өөрийнхөө нөхөрт тохирсон түлхүүрийг эхнэрүүд л мэддэг шүү дээ. Үүнийг нэг хэвд оруулж ойлгох боломжгүй.Эрчүүдийн хамгийн чухал зүйл болох  эр хүний үндсэн оршихуй онгод хийморийг нь тэтгээд явж байхад тэд бидний төлөө амьдраад л байна. Эрэгтэй хүн навч, цэцэг биш харин түүнийг өөрөөсөө дэлгэрүүлдэг модтой зүйрлэж болохоор. Тэр мод хэзээ ч нуршгүй байх итгэлийг эрчүүдэд өгөх нь бидний үүрэг.  Энэ нь эмэгтэйчүүд бидний амьдралдаа хийх том хөрөнгө оруулалт.

 

- Танд ямар эрчүүд таалагддаг вэ?
- Үнэнээ л хэлье, уучлаарай. Надад “Би бүгдийг зохицуулна” гэдэг эрчүүд л таалагддаг.

 

- Цаагуураа хүчтэй эр хүнд татагддаг гэсэн үг байна? 
- Ер нь эрчүүд эмэгтэй хүнээс яахав ийхэв гэж асуухын оронд би чиний ар тал, бүгдийг зохицуулна гэдэг эрчүүд л таалагддаг. Эмэгтэйчүүд удирдуулах дуртай. Тэднийг хүчирхэг оршихуйгаараа удирддаг, ийм, тийм байх ёстой гэж итгэлтэй, чадалтай хэлж чаддаг, араа даадаг байх нь эр хүний мөн чанар шиг санагддаг.

 

- Нууц амраг, гуравдагч хүний талаарх таны бодол?
- Орон зай бий болсноос үүсдэг зүйл. Хүн жаргалтай амьдрахыг хүсдэг байгалийн өгөгдөлтэй учраас хэн хэн нь бие биенээ дүүрэн байлгах хэрэгтэй болов уу.

 

- Таны амьдралын үнэт зүйл юу вэ?
- Хамгийн түрүүнд хүн байх нь л амьдралын гол үнэт зүйл юм даа.Нэгэнт жинхэнэ утгаар нь хүн гэдгээ мэдэрсэн бол биеийнхээ нөгөө талыг олох л чухал юм даа.

 

- Та биеийнхээ нөгөө талыг олсон уу?
- Олсон.

 

- Баяр хүргэе. Тантай ярилцах таатай байлаа. Нээлттэй юм шиг атлаа нээгдэж өгдөггүй, чамин цоожоор түгжчихсэн юм шиг ертөнц та байлаа. Магадгүй сонгодог урлагийн танд өгсөн хүмүүжил, танд тусдаг гялбаа биз. Ямартай ч Монголын ард түмэнд, бидний үед сонгодог урлаг хэмээх эрхэмсэг ертөнцийг ойртуулж, зүрх сэтгэл баярлуулж явдагт тань баярладаг шүү. Таны тоглолтод амжилт хүсье.
- Баярлалаа. Хүн энэ ертөнцөд даалгавартай ирдэг. Даалгавраа ухамсарлачихсан яваа. Биелүүлэх гээд хичээж явна. Амьдрал сайхан юмаар илүүддэггүй. Сайхан зүйлийг улам их болгох нь миний мэргэжил юм.

 

Эх сурвалж: time.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ПавловсРºÐ¾Ð¼ Посаде ЗакладкР¸ бошки в Талдоме Магазин кальяноР² в Ð§ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ð°Ñ… Якутске Керчь гашиш бошки закладкР¸ ЗакладкР¸ метадон в ГурьевсРºÐµ Кружки и секции Смерть от передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ¸ лекарстР²Ð°Ð¼Ð¸ Тест на морфий АвтомобР¸Ð»Ð¸ не на ходу Купить конопля ПервомаР¹ÑÐº Купить MDMA Любим МефедроР½ купить в смоленсРºÐµ Отзывы к Ð¤Ð»ÑƒÐ¾ÐºÑÐµÑ ‚ин Как долго можно Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ клоназеР¿Ð°Ð¼ ÐžÑ…Ñ€Ð°Ð½Ð½Ð°Ñ  фирма Спрут в Рязани Купить Хэш Верхний Уфалей ЗакладкР¸ героин в Очёре Купить Азот Микунь Мистер икс краснодР°Ñ€ обойти блокироР²ÐºÑƒ Купить Витамин НефтекуР¼ÑÐº Легал омск Купить АмфетамР¸Ð½ в Терек Купить Афганка Грозный Купить закладкР¸ шишки ак47 в Олонце Купить АмфетамР¸Ð½ МенделеРµÐ²ÑÐº Купить ЛЁД Пласт Купить конопля НовочерРºÐ°ÑÑÐº Купить Экстази ЗвенигоР²Ð¾ Купить Орех Туран Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Бодайбо Как ÑƒÐ²ÐµÐ»Ð¸Ñ‡Ð¸Ñ ‚ÑŒ тгк в дичке ЛСД, Марки, ÐŸÑ€Ð¾Ð¼Ð¾ÐºÐ°Ñ ˆÐºÐ¸, LSD в России и Москва Kumar 24 biz Какие таблеткР¸ пить при боли в сердце Psilocybe в Красном Куте Бумага для заметок, закладкР¸ купить в Ð§ÐµÑ€ÐµÐ¿Ð¾Ð²Ñ †Ðµ Купить Гаш ГурьевсРº
IP:188.72.96.43  2018-05-12 01:27:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.