Минжээ АНУ-д од болох шахжээ

2012/07/03
Share |
Хүмүүс: Минжинсор | 
Минжээ АНУ-д од болох шахжээ

Анхны охидын хамтлаг гэгдэж байсан Спайк хамтлагийн гишүүн Э.Минжинсорыг Грек хүнтэй амьдралаа холбож Америк улс зорьсныг сонсоогүй мэдээгүй хүн ховор бизээ. Тэрээр очоод удаагүй байхдаа Америкийн алдарт продюссер Фрэнк Мунозын хараанд өртөж, хамтарч ажиллах урилга авснаар эхний ээлжинд нэг жилийн гэрээ байгуулсан гэдэг. Фрэнктэй хамтарч ажиллахыг хүссэн олон хүмүүс байдаг боловч нэлээн өндөр шалгуур тавьдаг учир тэр болгоны мөрөөдөл болон үлддэг гэсэн. Монголчууд хаа ч явсан азтай одтой байдгийн тод жишээ болж Минжээ бүсгүй Лас Вегасын баячуудын хороололд Мунозын цогцолборт тухлан уран бүтээлдээ орж байсан түүхтэй.

 

Гэвч гавьтай амжилт гаргасан мэдээ даанч сонсогдоогүй нь харамсалтай. Нэг хэсэг таг чиг болсон Минжээ хоёр хүүхдээ гэдсэндээ байхад нь нөхрөөсөө салж, өрх толгойлон үлдэж өдийг хүрчээ. Одоогоор дахин гэр бүл зохиох бодолгүй байгаа бөгөөд эх орондоо ирээд удаагүй байгаа гэсэн. Нууцлагхан амьдарч байгаа тэрээр хувийн бизнестаа анхаарал хандуулаад тун ч завгүй яваа сурагтай. Уран бүтээлээ хийх эсэх нь одоогоор тодорхоогүй байна. Минжээгийн хөөрхөн ихэр охидыг нь Жессика, Виктория гэдэг гэсэн.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.