Алтаагийн ээлжит бизнес

2012/07/03
Share |
Хүмүүс: Ж Алтанцэцэг | 
Алтаагийн ээлжит бизнес

Монголын таван пoп дивагийн нэг хэмээгддэг, "Prosounds" студийн захирал, СТА Ж.Алтанцэцэг Extacy гэх охидын хамтлагийн продюссер болж, годгор охидынхоо өмнөөс сайн ч мууг ч дуулж яваа. Тэрчлэн дуулахаас гадна Солонгос хувцасны лангуу түрээслэн овоо орлогожчихдог тэрээр сүүлийн үед хүмүүнлэгийн ажил хийхээр сэтгэл нь шулуудсан. Өөрөөр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон хатагтай маань хүүхдэд элэгтэй нэгэн үү, эсвэл цэвэрхэн бас ашигтай бизнесийн санаа байв уу юутай ч Алтаагийн гэгдэх хүүхдэд зориулсан сувиллын газар удахгүй хотоос зайдуухан сүндэрлэхнээ. Түүнийг эргэн тойрных нь хүмүүс найз нөхөд нь илэн далангүй, хэлье гэснээ хэлчихдэг цайлган зантай гэж үнэлдэг юм билээ.

 

Бага байхдаа Алтаа нэлээн хөдөлгөөнтэй, ажилсаг хүүхэд байсан бөгөөд шал угаангаа дуу дуулсаар байгаад дуучин болох хүсэл нь төрсөн гэдэг. Хоёр хүүхдийнхээ ирээдүйд ихэд санаа тавьдгийн адилаар сувиллын газар байгуулах болсон нь үр хүүхэддээ том болсон хойно нь бахархуулах гэсэн мөрөөдөлтэй нь холбоотой гэнэ. Шаггүй бизнесмэн нөхөр Сүхээгээсээ төрсөн өдрөөрөө студи бэлгэнд авч байсан тэрээр анхандаа бизнесийн ухаан дутаж, ажлын ачааллаа даалгүй уйлаад суучихдаг байсан гэдэг юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.