Жүжигчин Золзаяа ”New Amrita” шөнийн клубын эзэн болжээ

2012/07/03
Share |
Хүмүүс:
Жүжигчин Золзаяа ”New Amrita” шөнийн клубын эзэн болжээ

"Sound of kiss" хамтлагийн дуучин, жүжигчин Золзаяа СТА, жүжигчин О.Бат-Өлзийн хүү, "Boom town" хамтлагийн дуучин Тамиртай амьдралаа холбож аав ээж болцгоосон. Хосууд суугаад таван жил болж байгаа бөгөөд дундаасаа гурван настай хөөрхөн охинтой. Өвөө, эмээгийн хайртай ач охиныг Цэгц-үжин гэдэг.

 

Урлагийн гэр бүлд хөл тавьсан дуучин бүсгүй сүүлийн үед жүжигчин болоод завгүй болжээ. Тэрээр МҮОНРТ-ээр гарч буй Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан 60 ангит кинонд сэтгэл зүйч бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд ирэх намраас үзэгчдийн хүртээл болох олон ангит кинонд дүр бүтээж байгаа аж. Хэдий эх хүн болсон ч урлагийн ажлаа орхих бодолгүй яваа Золоо хувиараа бизнесийн салбарт хүч үзэж байгаа сурагтай. Тэрбээр "New Amrita" шөнийн клубийг ажиллуулаад ихээхэн хэмжээний ашиг орлого олоод байгаа гэнэ лээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.