”Үүрд минийх гэж амлаач” Т.Бархүү

2012/07/03
Share |
Хүмүүс:
”Үүрд минийх гэж амлаач” Т.Бархүү

Жүжигчин, хөтлөгч, дуучин, хөл бөмбөгийн фанат үнэнч Т.Бархүү жүжигчний ур чадварын хувьд чамлалттай хэдий ч чамгүй сайн хөтлөгч юм хэмээн үзэгчид түүнийг дүгнэдэг ч үнэлдэг ч. Нэг хэсэг студи, продакшнууд бие биеэсээ өрсөж, бас илүү гарах гэсэн шиг чанартай, чанаргүй кинонууд хийж байсан үед буюу 2009 онд X ТҮЦ продакшны уран бүтээлчдийн ‘‘Миний хөрш чөтгөр’’ кинонд Т.Бархүү гол дүр бүтээж олны танил болсон билээ.

 

2004 онд СУИС-ийг төгсөн X-ТҮЦ хамтлагийнхаа тайзыг зөөж ажлын гараагаа эхэлсэн, амьдралынхаа ханийг ч эндээс сонгосондоо баяртай явдаг хэмээн хаа ч ам бардам хариулдаг. Тэрээр хамгийн анх "Сэргээш-3" мюзиклд  дараа нь Надтай гэрлээч МУСК-д туслах дүрд тоглож байжээ. Гэтэл Т.Бархүү тэрнээс өмнө 2006 онд дуучин Сэрчмаагийн "Үүрд минийх гэж амлаач" дууны клипэнд тоглож байсныг нь хүмүүс тэр мэддэггүй аж.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.