Уртын дууч бүсгүй фото модель ”болов”

2012/07/03
Share |
Хүмүүс:
Уртын дууч бүсгүй фото модель ”болов”

Өдгөө гурав дахь цомгоо гаргаж буй уртын дуучин А.Түмэн-Өлзий нэг хэсэг фото моделийн чиглэлээр эрчимтэй нь аргагүй ажиллав. Цомгийнхоо хавтас, зурагт хуудсыг чимэх зорилгоор авахуулсан түүний зураг фэйсбүүк хуудсанд нь тавигдсан бөгөөд үзэгч, сонсогчид ч сайн дуу, сайхан бүсгүй хоёрыг зэрэг магтаад бас л завгүй. Царайлаг, авьяаслаг бүсгүйн хувьд уртын дуунаас гадна пoп дуу дуулах сонирхолтой бөгөөд өөрийгөө олон талаар хөгжүүлэхийг зорьж явдаг болохоор энэ ажил нь ихэд таалагдсан бололтой. Фэн залуус нь хүртэл түүнд “Мэргэжлээ буруу сонгосон юм биш үү. Зураг болгоныг чинь харсаар байгаад дурлах нь” гэж сэтгэлээ хуваалцаж, дуучны цахим хуудсанд үлдээжээ. Үнэхээр ч сайхан дуулахаас гадна стиль имижээ өөрчлөх дуртай А.Түмэн-Өлзий “Уртын дуучин гэхээр л манайхан үндэсний дээл хувцастай хүнээр төсөөлдөг.

 

Гэтэл уран бүтээлч хүний хувьд, янз бүрийн хэв маягийг илэрхийлэх боломжтой шүү дээ. Би лав хэвшмэл загварт баригдах дургүй” гэж бодлоо хэлсэн удаатай. Тэрбээр ирэх намар бие даасан тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд урьд нь хамтарч цомог гаргаж байсан Э.Төрмандахтай дахин хэд хэдэн дууг хамт дуулах гэж буй юм байна. Юутай ч, уран бүтээлээс гадна фото чиглэлээр хүчээ сорьж, фэнүүдээсээ “Очки” үнэлгээ аваад буй А.Түмэн-Өлзий өдгөө ганц бие яваа гэсэн шүү.

Р.ЕСҮЙ ҮНДЭСНИЙ МЭДЭЭ СОНИН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.