Хүмүүс: Б Чойжилсүрэн | |
2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар урьдчилсан дүнгээр Увс аймагт ялалт байгуулаад байгаа билээ. Гэтэл тэдгээр нэр дэвшигчдийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд тус аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид гомдол гаргасныг өчигдөр хэлэлцжээ. Тус хурлаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгохоос татгалзаж, түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Тэднийг УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчин, сонгогчдод мөнгө тараасан хэмээн үзэж байгаа ажээ. Нэр дэвшигчдийн үйлдлийг прокурор, тагнуулын байгууллагаас тогтоогоод байгаа гэв. Увс аймгийн сонгуулид нэр дэвшигчдийг асуудлыг удахгүй Сонгуулийн ерөнхий хороо дахин хэлэлцэх ажээ.