Хүмүүс: Мөнхбат Даваажаргал | С Сэрчмаа | |
Сүүлийн үед Японы сумо бөхийн их аварга Хакухо Даваажаргал, дуучин С.Сэрчмаа хоёрын "хайрын" талаар Монгол болон Японы хэвлэлүүдээр шуугих болсон.
Арлын Японд ид хаваа гайхуулж яваа аваргын хувьд эхнэр хоёр хүүхдээсээ тусдаа амьдрах болсон бөгөөд кино урлагт хөл тавиад их л завгүй байгаа аж. Үүний хажуугаар хувийн амьдралдаа ч өөрчлөлт хийгээд байгаа гэх. Харин дуучин С.Сэрчмаагийн хувьд ар, өвөр Монголыг донсолгосон гэрлэлт, салалтынхаа тухай төдийлөн ам нээхгүй байсан ч саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нөхрөөсөө бүр мөсөн салсан гэдгээ зарласан. Тэгвэл түүний ийнхүү салалтаа зарласан нь Хакухо аваргатай хайрын романс үүсгэснийх гэх хүн ч олон бий. Харин тэднийг холбоотой болсон тухай мэдээллийг сонсоод хамгийн их эгдүйцсэн хүн нь Хакухо аваргын аав Дархан аварга Ж.Мөнхбат гэнэ.
Тэрбээр хүүгээ дуучин С.Сэрчмаатай нэр холбогдсонд задартлаа уурлаж, Япон руу ойр ойрхон утас цохиж хүүгээ эрийн жудагтай байж, эхнэр хүүхний асуудлаар шуугиан дэгдээхгүй байхыг шаардаж байгаа аж. Мөн тэрбээр хүүгээ энэ мэдээлэлд няцаалт хийхийг ч хүсч байгаа гэнэ лээ.