Хятадын ”Мон Эн Ко” компани У.Барсболдын дэмжлэгээр Монголын стратегийн орд Хөшөөтөд эзэн суужээ

2012/07/06
Share |
Хүмүүс: У Барсболд | 

Нүүрсний  нөөцөөрөө Таван толгойн ордын дараа орох   том орд бол Ховдын Хөшөөтийн орд билээ.Таван толгой 6 ,6 тэрбумын нөөцтэй бол Хөшөөт  2,4 тэрбум тн нүүрсний  нөөцтэй.  Нүүрсний коксжих  чанарын хувьд Таван толгойгоос ч илүү.Тавантолгойн ордын нүүрсний илчлэг чанар 6500-7500 ккалор байдаг бол Хөшөөтийн ордынх 7411 ккалор гэж ЭБЭХЯ-наас тогтоожээ.  Гэтэл өндөр чанарын нүүрстэй том ордыг Монгол улсын стратегийн ордод оруулахгүйгээр бултуулж, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтай  “Мон Эн Ко” компани эзэн суужээ.”Мон Эн Ко” буюу “Mongolian Energy Corporation” компаний вэб сайтад мэдээлснээр тус компанийн хяналтын багц буюу 51 хувийг БНХАУ-ын дөрвөн иргэн эзэмшдэг бөгөөд хамгийн их буюу 25 хувийг нь Лю Чэн Лин гэдэг Хятадын гарт байна. Тэд Хөшөөтийн ордыг барьцаалан Олон улсын хөрөнгийн бирж дээр 4,8 тэрбум долларын хөрөнгө босгосон байна. Энэ бол  манай улсын төсвөөс хэд дахин давсан мөнгө билээ.Хөшөөтийн ордын нөөцийг 1971 онд Монгол  улсын төсвөөр хайгуул  хийж нөөцийг нь  тогтоожээ.

Уг нь Улсын төсвийн хөрөн­гөөр хайгуул хийгдсэн  ор­дуу­дыг Монгол улсы Стра­тегийн ач хол­богдол бүхий орд газарт оруулж,  Монголыйн ард түмэн ашгаас нь хувь хүртэх хуультай.Таван толгойгоос ч чанартай нүүрстэй   Хөшөөтийн ордыг  стратегийн ордын жагсаалтаас  хасуулж, улмаар хятадуудын гарт лицензийг нь худалдсан эрх мэдэлтнээр Байгаль орчны сайдын алба хашиж байсан У.Барсболд гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг Хөшөөтийн уурхайг ямар аргачлалаар стратегийн ордын бүртгэлээс сугалж, 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Мон Эн Ко” компанид шилжүүлснээ тайлбарлаж буцааж ард түмний мэдэлд өгөхийг Ховдчууд шаардаж байна. У. Барсболд Хөшөөтийн ордтой ямар ч холбоогүй мэтээр тайлбарладаг хэдий ч түүнийг  Хятадын Мон Эн Ко компанийг байнга дэмжиж ирсэн гэдгийг “Мон Эн Ко” компанийхан өөрсдөө баталсэн баримтыг хүргэж байна.

 

 

улс төр.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.