Хүмүүс: |
Бидний сайн мэдэх жүжигчин Ууганаа. Жүжигчин гэхээсээ илүүтэй сүүлийн үед хөтлөгч болоод байгаа тэрээр “Захиалгат Инээд” хамтлагийн жүжигчин Адьяа, “клип мангас” гэгддэг жүжигчин Энхжаргал нартай найзууд. Элсний воллейболын тэмцээний орой энэ гурав ингэж бүжиглэлээ. Урлагийхан гэж сайхан улс шүү. Үргэлж эрч хүчтэй, үргэлж инээд хөөртэй, үргэлж сэтгэл өөдрөг байна. Нөхдөө хөгжөөх гэсэн тэдний хөгжилтэй бүжгийг манай дуран буулгасан юм. Тал талын авьяастай гэгддэг жүжигчид дуулна, бүжиглэнэ зарим нь нугарна гээч л энэ байх. Дашрамд дурдахад жүжигчин Ууганаагийн хувьд “Ододтой бүжиглэе” тэмцээний хамгийн анхны ялагчаар тодорч Хайнан аралд тухалсан бүр ч авьяаслаг нэгэн.
бусад зургийг энд дарж үзнэ үү...