У.Хүрэлсүх хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо

2012/07/09
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцжээ.МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга У.Хүрэлсүх намаа ялуулж чадаагүй тул огцрох хүсэлтээ өөрөө гаргасан байна.Улмаар тус намын Удирдах Зөвлөл түүний хүсэлтийг авч хэлэлцээд, ийм шийдвэрт хүрчээ.

 

Түүний оронд НАМЗХ-ы Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.У.Хүрэлсүх өөрийн facebook хуудастаа ийн бичжээ. "МАН-ын Дүрмийн дагуу, өөрийн хүсэлтээр МАН-ын ЕНБД-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө намынхаа УЗ-д гаргаж, шийдвэрлүүллээ. Дөрвөн жилийн хугацаанд хамтран ажилласан намын журмын нөхөд, итгэл, сэтгэл, урмаар дэмжиж байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!"

 

Х.Бадамгэрэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.