ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил 180 гаруй өмгөөлөгчдийг "хоол"-ноос нь салгалаа

2008/05/08
Share |
Хүмүүс: Ц Мөнх-Оргил | 
ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил 180 гаруй өмгөөлөгчдийг "хоол"-ноос нь салгалаа

ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил энэхүү албан тушаалд томилогдоод удаагүй ч салбартаа нэлээд олон ажлыг хийж байгаа гэдэг. Ямартаа ч хуулийн байгууллагынхантай холбоотой олон өргөдөл гомдлыг барагдуулсанд иргэд ам сайтай байна. Тэрээр анхнаасаа л хууль, цагдаагийн байгууллагаас болж хохирсон иргэн өчнөөн байдаг болохоор энэ салбарын хүнд суртал, ёс зүйгүй ажилчдад хариуцлага тооцохоос ажлаа эхэлсэн тухайгаа хэлж байсан. Шүүх цагдаагийн байгууллага авлига авдаг, нэг талд үйлчилдэг мөн хоорондоо сүлжээ болсон гэх зэргээр иргэдийн гомдол ч тасардаггүй. Харин энэ салбарт бугшсан хүнд суртал, хуулийг завхруулагчийн сүлжээг устгаж цэвэрлэхээр Ц.Мөнх-Оргил сайд зоригтойгоор ажлаа ийнхүү эхлүүллээ. Энэ удаагийн сайдын “арга хэмжээ”-нд МӨХ-ны өмгөөлөгчид өртсөн гэнэ. МӨХ нь 1000 гаруй өмгөөлөгч гишүүдтэй байгууллага. Өмгөөлөгчидтус холбооноос өмгөөлөх эрхээ авдаг бөгөөд cap бүр татвар төлдөг, мөн сургалт судалгаанд хамрагддаг юм байна. МӨХ-ны тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгч л шүүх хуралд хохирогч болон шүүгдэгчийг өмгөөлөх албан ёсны эрхтэй байдаг. Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил өмгөөлөгчийн үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн 180 гаруй өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Иргэдээс мөнгийг нь авчихаад өмгөөлөөгүй зугтсан эсвэл шүүгч нартай нийлж хуулиа зөрчин ёс зүйгүй байдал гаргасан гээд олон асуудалтай өмгөөлөгчид өмгөөлөх эрхээ бүрэн хасуулсан байна. Мөн эдгээр өмгөөлөгчид МӨХ-ны дэргэдэх Сахилгын хороогоор олон удаа сануулга авсан зэрэг нь нөлөөлж, бусад зөрчлийг нь үндэслэн эрхийг нь хасахыг холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвнямд даалгасан байна. Харин өмгөөллийн эрхээ хасуулсан эдгээр хүмүүсийн ганц нь ч Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй гэнэ. Юутай ч хуулийг гууль болгон завхруулдаг, өөрсдийгөө оройн дээд орчирваань мэт өргөмжлөн, ядарсан, зовсон, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон хүмүүсээс амандаа багтсан мөнгө нэхэж “шантаажилдаг” даварсан өмгөөлөгчдийн хандыг Ц.Мөнх-Оргил сайд хага дарж чадлаа.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.