Хүмүүс: Ж Батзандан | |
Иргэний хөдөлгөөний О.Магнай Сангийн дэд сайд болох сурагтай. Хэдэн жилийн өмнөөс Ж.Батзандан найзтайгаа Иргэний хөдөлгөөн байгуулж явсан хоёр эр одоо жинхэнэ улс төрч болжээ. Гудамжны жагсагч хэмээн дуудагдаж байх үедээ “Энэ саарал ордонд хэзээ ч орохгүй хэмээн” амлаж байсан хоёр УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж өвдөг шороодсоны дээр долдугаар сарын 1-ний үймээн дэгдээсэн хэргээр аавын хаалга хүртэл татаад амжсан.
Гэвч АН хэмээх их айлын ам бүлд орж эвтэйхэн мултарсан билээ. Харин энэ удаагийн сонгуулиар Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдсон бөгөөд гишүүний зөөлөн суудалд заларсан тэрбээр найзыгаа мартаагүй гэдгээ харуулж байгаа бололтой. Учир нь хамтдаа халуунд халж, хүйтэнд хөрч явсан найзыгаа Сангийн дэд сайдын суудалд суулгахаар хөөцөлдөж яваа гэнэ.
Н.НОМИН